Магадгүй би хүн байсан бол магадгүй би эгэл жирийн охин байсан бол энэ бүхэн ямар ч өвдөлтгүй ямар ч айдасгүй байх байсан болов уу?Аль эсвэл чи намайг би чамайг амьдрал даа хэзээ ч уулзахгүй харахгүй мэдрэхгүй байх байсан болов уу?Эсвэл би чиний зүрхийг эзэмдэж өөрийн болгож чадахгүй байсан ч байж мэдэх юм.
Чиний үнэр миний амьдрал даа үнэртэж байсан хамгийн тансаг үнэр байсан.Чиний дуу хоолой чинь миний амьдрал даа сонсож байсан хамгийн яруу аялгуу байсан.Цор ганцхан зөвхөн чиний нүд надад олон ертөнцийг харуулж чадах юм.Мэдрээгүй мэдрэмж төсөөлөөгүй үйлдэл чинь намайг догдлуулж байдаг.Чи надад бүхэл бүтэн ертөнц байхад чи надад миний ирээдүй байхад миний эгэл жирийн биш гэдэг энэ бүхнийг зогсоох тийм байхад би чиний төлөө чи миний төлөө аминаасаа татгалзаж чадах тийм их хайр.Нартай бороо орвол намайг чи уйлж байгааг зүрх чинь мэдрэх үү?Чи тэр борооны тусал болгоныг мэдэрч зогсох байсан уу?Чиний үнэр салхитай цуг ирвэл би чиний үнэрийг шууд л мэдэх болно.Шувууд уянгалан дуулж өглөөний нартай уралдан би чамайг боддог. Тэнгэрт одод түгэж саран авхай мандсан байхад бас л чиний талаар бодол толгойд минь эргэлддэг.
Мэдэрсэн уу?Миний сэтгэлийг?
YOU ARE READING
Хааны Эмэгтэй 2 | King's Woman 2
RomanceЕсөн сүүлт үнэгт дурласан хаан.Хүйтэн хөндий хаанд дурласан есөн сүүлт үнэг тэдний хайрын түүх