4Хэсэг "Зугаацацгаая"

1.3K 136 5
                                    

Инха-Шийтгэл гэнээ?

Чанёол хаан толгой дохин түүн рүү ширтэн

Чанёол-Буруу зүйл хийсэн хүн шийтгүүлэх хэрэгтэй биз дээ?Тиймээс би чамайг Чусоны алдарт Миний Чусоныг зуун удаа хуулж бич би шалгана шүү

Инха нүдээ эргэлдүүлэн дотроо түүнийг харааж байв.

Инха-Чи сая намайг унгаад шийтгэчхээгүй юм уу?

Чанёол-Би тийм ч сайхан ааштай нэгэн биш шүү би маргааш орой очиж шалгана гэж хэлэн цааш ганцаар алхлаа.

Инха тэр газраа нилээн зогсон ордны хананд хүрэн

Инха-Энэ хананы цаана л гарчихвал болох юмсан хэмээн хэлэн санаа алдав.

Инха өргөөнийхөө цонхоор орж ирэхэд Сухэ нүдэн анин тайвшрахыг хичээж буй мэт сууж байв.Сухэ чимээ сонсон нүдээ нээгээд Инха хатан руу харан

Сухэ-Яагаад өөрийгөө бодохгүй өөртөө санаа зовдоггүй юм бэ?Гуйя энэ ордонд таньд асар их дайсан бий

Инха-Уучлаарай өнөөдөр тэнд очвол уулзах юм шиг хүлээж байх юм шиг санагдсан болохоор л

Сухэ санаа алдан өөрийн гүнжээ өрөвдөж байв.

Инха-Гэхдээ би хаанд баригдчихсан

Сухэ-Юу?

Инха-Тэгээд намайг шийтгэсэн Миний Чусон шүлгийг зуун удаа хуулж бич гэсэн

Сухэ-Энэ зэрэгтэй өнгөрсөн нь азтай байна.

Инха бийр барин суун арван таван дахь бичин нойрмоглон ширээгээ дэрлэн унтав.

Чанёол Инхаг бодон сууж байгаад өөрийн тайган аа дуудан

Чанёол-Инха гүнжийн талаар мэдэх зүйл чамд байна уу?

Ким тайган нас өндөр болохоор Чанёол хааныг багаас нь мэднэ.Чанёол Ким тайганд үнэхээр их итгэдэг юм.

Ким тайган-Тиймээ хаантан миний сонсон зүйл ам дамжсан цуурхал хэдий ч таньд хэлж өгье

Ким тайган-Инха гүнж хоёр настай даа ордноос гарган амьдруулсан гэдэг.Ордонд байхад түүнийг шулам хүн биш ч хэмээн ярьдаг байсан.Инха гүнжийн ээж хэн гэдэг ямар хүн гэдгийг хэн ч үл мэднэ.Цор ганц хааны хамгийн их хайрыг татсан бүсгүй байсан.Чин гүрний хаан Инха гүнжийн ээжийг алсан ч гэх яриа бий.Инха гэдэг нэр Чусон нэр гэдгийг бид мэднэ.Түүний нэрээс харвал Инха хатны ээж нь Чусон хүн байсан байх

Чанёол чухал царай гарган нэг бүрчлэн сонсоно.

Ким тайган-Инха гүнж ордноос гадна ойд амьдардаг байсан гэдгийг та өмнө мэдсэн шүү дээ

Хааны Эмэгтэй 2 | King's Woman 2 Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin