Becoming

602 70 9
                                    




Тэд хоолоо тайван гэгч нь идэж дуусгаад  гадуур алхлаа.

магадгүй энэ дурсамж тэдний хамгийн нандин дурсамж ч болох юм бил үү? гэж бодон алхах хоёр...
Гэхдээ л хэн нэгний халуун дулаан илчийг мэдрэхийн тулд томоос том сорилттой нүүр тулах ёстой хоёр... Магад бурхан тэднийг шийтгэж байна гэмээр..
Оройтсон болохоор онгорхой газар үлдээгүй байлаа.
Жүнмён- хоёулаа арай оройтсон юм шиг байна. Хаана хонох вэ?
Хэвүн-ийм үед драма дээр гардаг шиг гэнэт бороо асгаад л хоёулаа шалба нороод хамгийн түрүүнд харагдсан дэн буудалд хоноод л гэж  намуухан дуугаар ярихдаа тэр  аль хэдийн  төсөөлж байгаа аятай инээж байлаа.
Түүнийг харсан  Жүнмён  анх түүний инээмсэглэлд нь дурлаж байснаа ахин санах шиг түүнээс нүдээ үл салгана.
Бурхан Хэвүний хүсэлийг биелүүлэх гэсэн мэт гэнэтхэн аадар бороо орж эхэлэхэд
Жүнмён хэвүн хоёр хөтлөлцөөд харсан зүг рүүгээ гүйлээ. Хэдий хамаг хурданаараа гүйсэн ч ширхэглэн урсах аадар бороо тэднээс хурдан учраас аль хэдийн усан хулгана болсон хоёр хаашаа ч хамаагүй гүйсээр удалгүй
Март \буудал\ гэсэн улаан хаягтай тулахад баярласандаа хоёр бие рүүгээ харж жаргалтай гэгч нь инээгээд дотогш ороход яг л драма дээр гардаг шиг хүлээн авах хэсэг  дээр нь настай эмээ  тэдэн рүү хараад
-нэг л өрөө өгнө гэхэд Хэвүн инээгээд
-бидэнд өгөөч эмээ гэв....

Энд ирдэг хүмүүсийн зорилго бол мэдээж хайрыг бүтээх байдаг болохоор энэ өрөөний улаан ханын цаас бас энд тэндгүй эрэгтэй хүний бахархалын хэлбэр дүрстэй баримал ширээний гэрэл аяга гэх мэт зүйлсийг анзаардаггүй байж болох ч тэдэнд энэ хамгийн том сорилт мэт  энэ өрөө үнэхээр тухгүй санагдаж байлаа.
Жүнмён хоолойгоо засаад
-чамд эвгүй байвал хоёулаа эндээс гарья.
хэвүн- хоёулаа хичээх гэж л энд ирсэн биз дээ? Тийм болохоор хичээцгээе гэв.
Хэвүн-чамта ярилцах тусам улам л ахлах сургуульд байсан галзуу Хэвүн болох гээд байгаа юм шиг санагдаад байна.
Жүнмён-чи тийм байхдаа л хамгийн үзэсгэлэнтэй.
Хэвүн- тэгвэл хайч чулуу даавуудаад хожигдсон нь гарч хуурай хувцас  олж ирье
Жүнмён-ийм орой бүх дэлгүүр хаалттай шдээ? Хаанаас хувцас авах болж байна?
Хэвүн-үүдний эмээд  чи бид хоёрт өгөх хувцас хангалттай байгаа байх гэж бодож байна.
Хэвүний энэ яриа бас галзуу гэмээр санаанууд нь Жүнмёнийг түүнд  дурлах бас нэг шалтгаан болж байсан билээ
Хэвүн Жүнмён-хайч чулуу даавуу гэж нэгэн дуугаар хэлсэн ч Жүнмёийг даавуу гаргасаны дараа Хэвүн хайч гаргасанаар тэр хоёрын бяцхан тоглоом дуусч Жүнмён эмээгээс хувцас гуйхаар явлаа.
Хэвүн өрөөнд байх эр бэлэг эрхтэний дүрстэй сувинерыг ихэд сонирхох ба багадаа болж байсан тэр тэнэг гэх үү азгүй гэх үү явдалыг эргэн санана.
Хэвүн-хараал идсэн, бүгд найрамдах солонгос ард улс хэмээн өөрийн эрхгүй хараал хэлэв.
Гудамжинд таарсан гаж донтон цагдаад баригдаад байцаалт өгөхдөө их ажлын стресснээс болж тэгсэнгэх  мэдүүлэг өгсөн болохоор хөнгөн ялтай өнгөрсөн билээ.
Энэ үед Жүнмён үүдний эмээ дээр очин өмнө нь зогсоод юу гэж хэлэхээ үл мэднэ.
Эмээ түүнийг дээрээс нь доош нь нэг гүйлгэх хараад ард тал байх жижиг шүүгээгээ уудлан  хорё нимгэн халаад шиг зүйл гаргаж ирж өгөөд
-өөр юм үлдсэнгүй маргааш хими цэвэрлэгээний мөнгө төлбөр дээр чинь нэмэгдэнэ шүү гэв
жүнмён- за ойлголоо баярлалаа эмээ гэчихээд хурдхан гэгч нь өрөө рүүгээ явлаа.
Хэвүн-  хэлсэн биз дээ?  Гээд гарт нь байсан нэг ширхэг халаадыг шүүрч аваад  эргэн тойрноо харлаа. Мэдээж жижигхэн өрөө учраас Жүнмёноос нуугдах газар олдсонгүй.
Хэвүн хэсэг бодож байснаа Жүнмён лүү хараад
-цаашаа хараад нүдээ ань тэгээд зуу хүртэл тоол гэв.
Жүнмён сандран эргэж хараад
-нээг хооёр гуурав гээд аяархан тоолж эхэлхэд Хэвүн нойтон хувцасаа тайлан нимгэн торгон халаадыг нүцгэн биен дээрээ өмслөө.
Жүнмён- ерин ес, зуу хэмээн тоолж дуусаад одоо эргэж харж болох уу? гэж асуулаа
Хэвүн-болно оо,  би эргэж хараад зуу хүртэл тоолж байя чи хувцасаа соль гэв.
Хэвүн эргэж харж амжаагүй байхад Жүнмён шууд л  дээгүүрхээ тайлчихав.
Хэвүн сандран эргэж хараад
-эргэж харж амжаагүй байхад гэхэд
Жүнмён-анх харж байснаас чинь дээр болсон байгаа биз? Гээд инээхэд
Хэвүн-хэндээ ч харуулах гэж ингэж булчинтай болчихсон юм болдоо  гэхийг сонсоод
Жүнмён Хэвүн-н гараас татан өөр лүүгээ харуулаад
-ирээдүйд миний амьдралыг аврах  тэр  хүн  хэн байх бол гэж үргэлж боддог  байсан ч чамайг тэр хүн нь  гэж огт төсөөлж байгаагүй юм байна. Тиймээс сайн хараад ав  гэсээр  Хэвүний гараас атган өөрийнхөө хөгжүүлсэн булчин дээгүүр гарыг нь гүйлгэнэ.
Хэвүнд энэ мэдрэмж үнэхээр удаан хугацааны дараа ахин мэдэрч байгаа догдлол болохоор  юу гэж хариулахаа үл мэдсэн ч гар нь өөрийн эрхгүй түүний булчин дээгүүр гүйнэ.
Хэвүн-уучлаарай....
Түүнийг энэ хүртэл хэрхэн хичээж ирсэн нь  тодорхой харагдаж байсан болохоор Хэвүн улам л гэмшинэ.
Жүнмён-би ч бас буруутай болохоор хамтдаа хичээе гэж хэлээд түүний гарнаас атгалаа.
Хэвүн-тийм ээ,  хэн  хэн нь буруутай болохор хичээе  гэсээр түүний энгэрт тэврүүлэв........

•너의 손짓•Where stories live. Discover now