Бэлэг

1.3K 171 29
                                    

шүршүүр доор зогсох Жүнмён өөрийгөө одоо болтол Хэвүнээс хамааралтай байгаадаа , гэнэн насны хайр дурлал байсан ч түүнийг эр хүний хувьд үнэхээр өрөвдөлтэй нэгэн болгочихоод одоо энд өнөөх гэнэн зан гаргаад яг л онгон охин шиг аашлаад зогсож байгаад нь үнэхээр уур нь хүрч байлаа. хүйтэн шүршүүр дор хэдэн минут зогсоход бараг хэдэн жилийн дараа ахин боссон анд нь зүгээр болоход Жүнмён шууд л шүршүүрээс гаран Хэвүн дээр очлоо
хэвүн түүнийг дээгүүрээ нүцгэн байгааг хараад харц нь дальдчин өөр тийшээ харж ядан байхад Жүнмён ууртай гэгч нь
-ЧИ БУРУУТАЙ! ЭР ХҮН БОЛОВЧ БИ ЧАМААС БОЛЖ ТАЙГАН ШИГ АМЬДАРСААР ИРСЭН.миний юу чамд таалагдахгүй байсан болоод намайг голсон юм? Үгүй ээ бүр анхнаасаа яах гэж хийе гэж хэлсэн юм ? Би чамайг хүлээж чадах байсан ч чи өөрөө намайг дуудсан биз дээ? Тэгчихээд намайг голсон шалтгаан чинь юу юм?
Хэвүн-би....
Жүнмён-одоо хариуцлагаа хүлээ! Хэдэн жилийн турш ямар ч аргаар оролдлоод босоогүй эрхтэн маань чамайг хараад галзуу юм шиг боссон болохоор өөрийгөө амьд гэдгийг мэдрэх сайхан байгаа ч зөвхөн чиний хажууд л босоод байгаа болохоор өөр эмэгтэйтэй ойртож чадахгүй болчихлоо. Хариуцлагаа хүлээ гэж байна!
Хэвүн-би... Мэдээгүй ...
Өрөөнд Жүнмён-н хүчтэй амьсгалах чимээ л сонсогдож байв.
Хэвүн өөрийгөө л хэцүүхэн амьдарч байгаа гэж бодсон ч Жүнмёнд ч бас хэцүү байсан гэдгийг сонсоод бага зэрэг тайвширах шиг болсон ч өөрөөс нь болж ийм болсон бас хариуцлагаа хүлээе гэж шийдээд
-Нөгөө... Нэгдүгээрт уучлаарай....
Хоёрдугаарт тэгье ээ би хариуцлагаа хүлээе. Яаж хариуцлагаа хүлээх юм?
Жүнмён-надтай секс хий! гэхэд Хэвүн гайхан түүн рүү хараад
-ЧАДАХГҮЙ ЭЭ! гээд орилчихов.
Жүнмён цочин түүн лүү харвал
Хэвүн энгэрээ дарсан чигтээ зогсоно.
Жүнмён-айн?
Хэвүн сандарсаар- би... Генопобиатай
Жүнмён-эхлээд тайвширцгаая гээд Хэвүн-н гараас атган буйдан дээр суулгаад
Жүнмён гүнзгий санаа алдаад
-Гено юу гэнэ ээ? Тэр чинь яадаг юм?
Хэвүн-чинийх босдоггүй шиг би ч бас өвчтэй секспобиа буюу сексээс айдаг гэсэн үг.
Жүнмён -хэзээнээс?
Хэвүн-чамайг түлхэсэн тэр өдрийн дараахан сэтгэлзүйч дээр очсон юм тэгээд тийм гэдгэн мэдсэн....
Жүнмён-гэхдээ чи эхлээд хийе гэсэн биз дээ?
Хэвүн-тийм лдээ, би төсөөлөх бүрт гоё санагддаг байсан ч, яг тийм нөхцөлд орохоор би өөрөө ч мэдэлгүй миний тархи миний өмнөөс шийдвэр гаргадаг гэсэн үг.
Жүнмён санаа алдаад
- чи бид хоёрт хоёуланд нь тусламж хэрэгтэй юм байна...
Хэвүн-тийм ээ, гэхдээ хэн яаж бид хоёрт туслах юм?
Жүнмён-тэр үү? Тиймээ хоёуланд нь туслах хүн байгаа шүү гэсээр утсаа гаргаж ирээд Жунхюн луу залгаад хүрээд ир гэчихээд тасалчихав.
Жүнмён-Жунхюн гээд сэтгэлзүйч байгаа юм. Тэгэхээр чи бид хоёрт туслаж чадна бас тэр миний өвчинг сүүлийн хэдэн жил эмчлэх гээд оролдож байгаа ч олигтой болохгүй байсан юм.

•너의 손짓•Where stories live. Discover now