S.O.S

934 114 29
                                    

Өглөө эрт сэрсэн Жүнмён,Хэвүн хоёр буйдан дээр эвшээлгэн суух бол тэр хоёрыг эмчилэх арга олсон гэж баяртай аргагүй хөөрөн хоёр тийш гүйх Жунхюн.
Жунхюн-Та хоёрыг яаж эмчлэх вэ гэхээр
Жүнмён -хурдан хэл нойр хүрч үхэх нь
Жунхюн ширээн дээр "Жэжү-н хайрын арал"-аар аялах эрхийн бичиг гэсэн тасалбар хоёрыг тавиад
Миний бодож олсон шинэ эмчилгээний арга байгаа юм.Эхлээд Хэвүнаа чиний траума алга болж байж Жүнмёнд туслаж чадна гэдгийг ойлгож байгаа биз дээ?
Хэвүн-толгой дохив.
Жунхюн-12:30 гээд гадаа Жүнмён-н машин дээр уулзацгаая.
Хэвүн-үнэхээр энийг үзэхээр Жэжү явна гэж үү?
Жүнмён-би юуг ч хийхэд бэлэн байна. Чи уучлаарай гэж хэлсэн шигээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа бол энийг хийе
Хэвүн-мэдээж чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа за ойлголоо би тэгвэл явахдаа бэлдье дээ гэсээр явлаа.
Цаг дөнгөж 6:24 болж байсан болохоор Жүнмён эргэж унтахаар шийдэн орондоо орлоо.
Яг зүүрмэглэж эхэлтэл Хэвүн-н шүршүүрийн чимээ сонсогдож эхлэв.
Жүнмён өөрийн эрхгүй болдоггүй бодол толгойдоо төсөөлж эхэлтэл өнөөх найз нь гантайн босоод ирэх нь тэр.
Жүнмён энэ нөхцөлд баярлах ёсгүй гэдгээ ойлгож байгаа ч өөрийн эрхгүй нүүрэнд нь баясал төрнө. Гараа алгуурхан доошоо явуулж чинээндээ тулсан андийгаа энхрийлэнэ. Өглөө бүр сэрэхдээ гантайсан найзыгаа харах юмсан гэсэн хүсэл нь өнөөдөр бүтчихсэн болохоор тэр үнэхээр баярлана. Шүршүүрийн чимээ гарч дуусахтай зэрэгцэн Жүнмён ч ёслолын буудлага хийв....

12:30 болж Хэвүн Жүнмён хоёр үүдэн дээр тааралдахад Жүнмён цаанаасаа л гэрэлтэж байна уу гэлтэй арьс нь илүү гялайж харагдана.
Хэвүн цагаан нимгэн даашинз өмссөн нь түүнд үнэхээр гайхалтай харагдаж байлаа.
Жүнмён-чиний даашинз үнэхээр сайхан харагдаж байна. гэхэд Хэвүн
-баярлалаа.
Жунхюн- за явцгаа даа
Жүнмён-Чи хамт явахгүй юм уу?
Жунхюн-би яагаад хамт явна гэж?   энэ бол та хоёрын сорилт та хоёр л давж гарах ёстой шүү АМЖИЛТ гэчихээд яваад өгөв.
Хэвүн-үнэхээр явна гэж үү? Хоёулаа?
Жүнмён-магадгүй хоёулаа л явсан нь дээр байх  өөр хүн байвал эвгүй  байна байх
Хэвүн-тийм юм байна, явцгаая  гэсээр машин руу дөхөхөд Жүнмён машины хаалга онгойлгож өгөөд
-Хатагтай нар эхэнд нь шүү дээ гэв.
Хэвүн инээмсэглээд толгой дохилоо
Тэд явсаар Ванду-н усан онгоцны буудал дээр ирлээ.
Хэвүнд ч Жүнмёнд ч олон жилийн дараа анхны хайр анхны үерхэж байсан хүнтэйгээ гэнэт ахин таараад удаагүй байж хамтдаа Жэжү арал орж тэр ч бүү хэл хамтдаа +18 сэдэвтэй тодорхой хэлбэл гэрлээд бал сараа өнгөрөөж буй хосууд юм уу хайрынхаа галд шатаж буй хосууд л очдог тийм газар луу хамт явж байгаа гэхээр нэг л зүүд шиг санагдаж байгаа нь тодорхой.
Олон жилийн дараа уулзаад шууд л ийм шүү газар луу явж байгаа болохоор юу ч ярих аа мэдэхгүй л хий дэмий байн байн хоолойгоо засах Жүнмён
Өөрт нь хэзээ ч байгаагүй тэр их зориг зүрхийг гаргах хэрэгтэй бодсон Хэвүн
Жүнмён-хоолойгоо чанга гэгч нь засаад
-Нөгөө юу, хоёулаа ядаж л арай дотно болох хэрэгтэй байх аа
Хэвүн-тэгье ...
Жүнмён-ийм эвгүй уур амьсгалтай яваад байвал чи бид хоёрт л улам хэцүү болно.
Хэвүн- тийм лдээ гэхдээ....
Жүнмён-гэхдээ юу гэж?
Хэвүн- хаанаас юунаас эхэлж байж чамтай илүү дотно болох ёстой гэдгийг мэдэхгүй болохоор л
Жүнмён-мммм, чиний өнгөрсөн амьдрал, ахлах сургуулиа төгсөөд юу хийсэн одоо юу хийж байна гээд л бүгдийг нь хэлээд өг,
Хэвүн- ахлах сургуулиа төгсөөд  эхний хэдэн сард би их дээд сургуульд  орохгүй байх бодолтой байсан ч гудамжинд таарсан хаягдсан муурыг хараад малийн эмч болохоор шийдсэн юм. Мэргэжилдээ дуртай болохоор 8н жил суралцах ёстой боловч 6н жилийн дотор болчихсон юм. Энэ сараас эхлээд дадлага хийх ёстой мал эмнэлэг танай гэртэй ойрхон болохоор нүүж ирсэн гэх үү дээ,
Жүнмён-малын эмч болох хэцүү биш гэж үү?
Хэвүн- Малын өвчнийг оношлох, хянах, өвчтэй, гэмтсэн малыг эмчлэх чиглэлээр мэргэшсэн малын эмч. Малын эмч ерөнхий эмч нь цагийнхаа гуравны нэгээс хагасыг амьтдыг тайрах мэс засал, ортопедийн процедур, ортопед, шүдний эмчилгээ, гэмтлийн мэс засалд зарцуулдаг. Хэцүү гэвэл бүгд л хэцүү гэхдээ дуртай болохоор амархан сонсогдохоор ярьж байгаа юм. Гэхдээ бүрэн эмч болоогүй ээ, 12сард дадлагаа хааж байж эмч гэсэн үнэмлэхээ авна.
Жүнмён-гэхдээ л чи мундаг юм аа.
Хэвүн-Одоо чиний ээлж
Жүнмён-Ахлах сургуулиа төгсөөд нэг жил юу ч хийхгүй яваад л байсан их сургуульд сурах хүсэл байгаагүй лдээ, байнга ПС-нд очиж тоглоом тоглож эсвэл гэртээ тоглоод л донтчихсон. Нэг удаа шинэ тоглоом гараад тэрийг тоглох гээд ортол background -н дуу нь дэндүү чихэнд чийртэй байсан болохоор тоглоом хийсэн компани руу тэр хөгжмийнхөө оронд энийг хийсэн дээр биш үү гээд өөрийнхөө зохиосон background дууг өгтөл надад хамтарч ажиллах санал тавьсан юм тэгээд л их сургуульд сурч үндсэн зүйлсээ мэдэж авах гээд явж байгаа гэх үү дээ, энэ жил төгсөх болохоор хийх зүйл их бас шинэ ажлын санал ирчихсэн гээд завгүй байгаа.
Хэвүн- Хөгжмийн продюсер гэсэн мэргэжилээр сурч байгаа гэсэн билүү?
Жүнмён-тийм ээ , Мину Минсог бид гурав хамт сурч бас хамт ажил хийж байгаа урд талын хайрцаг онгойлговол миний нэрийн хуудас байгаа гэхэд Хэвүн хайрцгийг онгойлгож цагаан өнгийн нэрийн хуудас гаргаж ирлээ.
Хэвүн- "Violet Sound" CEO Ким Жүнмён
Вуааа манай Жүнмён захирал болчихсон байна...
Жүнмён- чамайг тэр өдөр намайг  түлхээгүй байсан бол өнөөдөр би магадгүй аль нэг компанид сарын цалин харж амьдрадаг нэгэн болчихсон байх байсан биз.
Хэвүн- ингээд ярилцаад байсан чинь гоё байна. Бас чамд гэмшсэн сэтгэл маань бага ч болов алга болж байгаа юм шиг санагдаад
Жүнмён - ахиад чамтай уулзаад бүр ингээд ярилцаад бүр ч болоогүй тэр сонин газар луу явж байна гэхээр нэг л итгэж өгөхгүй нь ээ.
Хэвүн- би ч бас гэхдээ ийм боломж гарч ирсэнд баяртай байна.үнэндээ чамайг байнга боддог , намайг мартаад гэр бүлтэй болчихсон болов уу? Гудамжинд явж байгаад гэнэт чамтай таарвал шууд л уучлалт гуйна даа гээд   уучлал гуйх үгээ хүртэл бэлдчихсэн явдаг байж билээ. 

•너의 손짓•Where stories live. Discover now