Өрөөнд нэг цаашаа нэг наашаа алхах хөлийн чимээ тээртэй сонсогдох авч Жунхюн найздаа санаа зовон байж суух газраа үл олж буй нь энэ болохоор Минсог Мину хоёр юу ч хэлж чадахгүй дэмий л Жунхюн-г ширтэн сууна.
Мину-хэрвээ ямар нэгэн юм болсон бол тэд өдийд эргээд ирчирсэн байх ёстой эсвэл Жүнмён ганцаараа ч юм уу? Ийм орой болсон байхад эргэж ирээгүй байхыг бодоход тэд амжилттай байгаа юм биш үү?
Жунхюн- тэгсэн бол аль хэдийн зурвас ирэх ёстой гэхдээ одоо болтол нэг ч зурвас ирээгүй байна тэгэхээр бидний хүсэж байсан зүйл юу ч болоогүй байх магадлалтай.Энэ үед нөгөө талд
Жүнмён Хэвүн хоёрын тэврэлт салахад Хэвүний нүд томрон гайхсан байдалтай Жүнмён рүү харахад
Жүнмён сандран босоод хурдхан гэгч нь ариун цэврийн өрөө лүү гүйлээ.
Хэвүн хэсэг хугацаны дараа ариун цэврийн өрөөний хаалгыг тогшин
-Жүнмён аа зүгээр үү?
Жүнмён амьмгаадсан чигээр- тийм ээ, зүгээр ээ удахгүй гарлаа түр хүлээж байгаарай гэлээ.
Жүнмён-н талаас
Яагаад заавал Хэвүн-н хажууд байхад ийм юм болдог байна аа гэсээр хатуурч гантайн боссон найз руугаа харж санаа алдаад хүйтэн шүршүүрт орохоор хувцсаа тайлан шүршүүрийн бариулыг хүйтэн тал руу эргүүлж татаад өөр өөрийгөө энхрийлэх ажилдаа орлоо. Ойр ойрхон мэдэрч байгаа энэ мэдрэмж түүнд таатай санагдах авч Хэвүний өмнө эвгүй байдалд орсондоо санаа нь зовно.
Энэ үед шүршүүрийн чимээ сонссон Хэвүн ий толгойд өмнө нь төсөөлөхөөс ч аймар санагдаж байсан завхай бодлууд эргэлдэхэд Хэвүн гайхсандаа хурдан гэгч нь толгойгоо сэгсэгрээд
-гэнэт яагаад тийм зүйл сайхан санагдаад унав аа? Хэмээн өөр өөртэйгээ ярина. Гэвч Жүнмён-н нүцгэн цээж нүдэнд нь харагдахад хацар нь халуу дүүгэн дотор нь гал дүрэлзэх шиг болов.
Сун Хэвүн чи ч бүүр галзуурчээ гэсээр хөргөгчнөөс хүйтэн ус авч уун өөр өөрийгөө сэвэн зогсож байтал ариун цэврийн өрөөнөөс Жүнмён гарч ирэхдээ зөвхөн бүсэлхийгээрээ л алчуур ороосон байлаа.
Хэвүн хурдхан гэгч нь өөр тийшээ харж зогсоод
-хувцсаа өмсөхгүй байсан юм уу? Гэхэд Жүнмён хоолойгоо засаад
-энэ хүртэл ирчихээд ямар нэгэн ахиц гаргах хэрэгтэй гэж бодсон юм аа
Хэвүн-чамд их ахиц гарсан гэж бодож байна гэж хэлээд тэсэлгүй инээхэд Жүнмён
-одоо тэгвэл чиний ахиц гаргах ээлж байх аа? Хэвүнийг хана руу шахаад гараа хацраар нь гүйлгээд Хэвүний гарийг өөрийн булчин дээр аваачлаа.
Хэвүнд яг л тогонд цохиулсан мэт энэ мэдрэмжийг тэр улам мэдрэхийг хүсэж эхлэн, гараа Жүнмёний хатуу зургаан толгойт дээгүүр гүйлгэнгээ уруулаа хазална.
Юу ч хэлэлгүй нэг нэгэн рүүгээ ширтэлцэн зогсох тэд...
Жүнмён зориглон Хэвүний уруул руу ойртсоор зөөлхөн үнэсэлт түүнд бэлэглэв.
Хэвүн инээмсэглээд
-ванила амтагдаж байна гэхэд Жүнмён
-би ванилад дуртай шүү гэсээр Хэвүн-н гарыг атгахад Хэвүн инээмсэглэн түүнийг тэвэрлээ
Бурхан тэднийг шийтгэж дуусав уу гэлтэй хэн хэн нь үнэхээр жаргалтай байлаа.
Жүнмён- орой болчихсон болохоор амарцгаая гэхэд
хэвүн- хамтдаа унтцгаая гэсээр түүний гараас атгаад зассан ор луу алхаж эхэлхэд
Жүнмён-чи итгэлтэй байна уу?
Хэвүн- тийм ээ, эсвэл чи хүн чоно үгүй бол цус сорогч биш л бол шүү дээ? Хэмээн эргэж харахад Жүнмён түүний хэлсэн зүйлд чанга гэгч нь инээв.
Жүнмён-хэрвээ цус сорогч болох юм бол хамгийн түрүүнд чиний цусийг амтлаж үзнэ гэдгээ амлаж байна.
Хэвүн-би тэгвэл хүн чоно болоод чамайг хазна.
Салаавчилж атгасан гараа салгах хүсэл хэн хэнд нь байсангүй. Нэг хөнжилд хамтдаа хэвтэх тэд нэг нэгнээ ширтэх харц нь өөр зүйл рүү үл харж чадах мэт энэ их мэдрэмжийг хаана нууж байсан юм бол гэлтэй
Өглөө болсон ч тэдний хөтлөлцсөн гар үл салсан байлаа.
Жүнмён түрүүлж сэрээд тайван гэгч нь унтаж буй Хэвүнийг ширтэн хэвтэхдээ амьдралд нь дутагдаж байсан зүйл нь секс биш Хэвүн байсан юм болов уу гэж бодно. Зүгээр л ганцаардал биш сэтгэл нь хоосорсон байсан энэ мэдрэмжийг Хэвүн л арилгаж чадсанд Жүнмён баярлаж байгаагаа мэдэрнэ.
Утас нь байн байн чичрэн ойр ойрхон ирэх зурвасны эзнийг хэн гэдгийг хангалттай сайн мэдэж байсан учир атгасан гараа аяархан гэгч нь аваад утсаа авсаар угаалгын өрөө лүү орон ирсэн зурваснуудыг эхнээс нь уншлаа.
Эхний зурвас
Жунхюн-за тэгээд сэтгэл зүйчдээ үнэнээ хэлдээ
Хоёр дахь зурвас
-хамгийн ихээр хүсэл тачаал мэдэрсэн шөнө гэж хэлээч гуйя
Гурав дахь зурвас
-арай тэр хүртэл явчихаад тийм их сэрэл хөдөлгөмөөр зүйл үзсэн байж юу ч болоогүй гэж битгий хэлээрэй гуйя
Дөрөв дөх зурвас
-хариу бичихгүй байхыг бодоход урьд шөнийн ажилдаа алжаасан бололтой?🥳🥳🥳🥳
Тав дахь зурвас
-ангаж цангасан арслан барс аятай дайраад хөөрхий Хэвүн-г ямар ч тэнхэлгүй болгочихсон юм биш биз дээ ???
Жүнмён ахиад хачин үгтэй зурвас ирэхээс урьтан
-чиний хэлээд байгаа шиг зүйл чинь болоогүй болохоор битгий байн байн зурвас явуулаад бай! гэж явуулчихаад нүүрээ угааж дуусаад угаалгын өрөөнөөс гарахад Хэвүн өнөөх тайван төрхтэй хэвээр унтаж байсанд Жүнмён түүний духан дээр үнэсчихээд машинаа авч ирэхээр гарлаа.
Хаалга хаагдамц Хэвүн нүдээ нээн амьсгаадан
-бурхан минь, би яг галзуурчээ. Юугаа төсөөлөөд байгаа юм бэ? Сун Хэвүн? хэмээн өөрийнхөө толгой доторх завхай бодлоо авч хаях гэсэн мэт толгойгоо сэгсэрнэ.
Дэндүү энгийн гэмээр үйлдэлүүдэд догдлох Хэвүн яг л өөрийгөө өөрөө биш юм шигээр мэдэрч байлаа. Секспобиа гэх оноштой болсоноосоо хойш эрэгтэй хүмүүстэй хэт ойртохоос хүртэл айдаг байсан мэт эсвэл зүгээр л сүртэй нэртэй өвчинөөс болоод өөрөө өөрийгөө нийгмээс тусгаарлачихсан байсан ч юм шиг, нэг бол энэ бүх үйл хөдлөл сэтгэл хөдлөлийг ганцхан Жүнмёны л хажууд гаргаж чадах юм шиг энэ сонин холилдсон мэдрэмжүүдээ яах ёстойгоо үл ойлгоно.Жүнмён орж ирэхээс өмнө гэсээр босож хувцаслаад явахдаа бэлдлээ.
Удалгүй Жүнмён цаасан уутан дээр "paris baguette" гэсэн бичигтэй зүйл нөгөө гартаа кофе барьсаар орж ирэхэд ичсэндээ түүнрүү эгцэлж харж чадахгүй л байв.
Жүнмёнд ч бас эвгүй байгаа бололтой над руу тогтож харж чадахгүй л байв.
Хэрвээ энд нөгөө сэтгэл зүйч найз нь байсан бол ганц гар хөтлөлцсөныхөө төлөө их сүртэй юм болох нь ээ гээд шоолж гарах байсан биз
Жүнмён хоолойгоо байн байн зассаар эцэст нь нэг хэлэх үгээ олсон бололтой
-энэ салат бас сэндвич авч ирсэн идчихээд хөдөлцгөөё гэв.
Би- айн? Аан за тэгье ээ гээд өрөөний буланд байх эвхээстэй ширээг татан гаргаж ирэх гэхэд Жүнмён гараас минь татан зогсоогоод
-хүнд юм шиг байна би өргье гэчихээд ширээг татан гаргаж ирээд дэлгэн авч ирсэн цаасан ууттай идэх юм аа задлан тавиад нэг аягатай кофегоо надад өглөө.
Бид хоёр юу ч ярилцалгүй чимээгүйхэн идэж дуусаад дэн буудлаас гаран машиндаа суун сөүл рүү буцлаа.
Удаан явах тул юм ярих ч юм уу? эсвэл хөгжим сонсох хэрэгтэй гэж бодоод
-хөгжим сонсоод явцгаах уу ? гэхэд Жүнмён толгой дохиод хөгжимөө асаалаа.
Энэ үед радиогоор
Willow-wait a minute явж байв.
Энэ бараг л Хэвүн-н сүлд дуу анх гарахад нь л тэр дуртай болсон гээд байнга сонсдог байсан болохоор Жүнмён ч бас дагаад дуртай болчихсон юм.
Хэвүн-вуаа энэ дууг ахлах сургуулиа төгссөнөөс хойш сонсоогүй юм байна.
Жүнмён-би ч бас чи дараа нь Alice merton- no Roots-д дуртай болсоноос хойш ахиж сонсоогүй юм байна....
Тэр өдрөөс хойш ахлах сургуультай холбоотой бүх дурсамжаа цоожтой авдарт хийгээд сэтгэлийнхээ гүнд хаячихсан аятай л амьдарч байж, магадгүй бүх дурсамж чамайг сануулдаг байсан болохоор тэр байх.....
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Заза эргээд ирлээ энэ тэр гэхгүй зүгээр шүд өвдөөд унтаж чадахгүй болохоор нь өөрийгөө сатааруулах гээд биччихлээ.
![](https://img.wattpad.com/cover/215392448-288-k373144.jpg)
YOU ARE READING
•너의 손짓•
Fiksi PenggemarАхлах сургуульд байхдаа найз охиндоо хаягдсан түүнд нэгэн асуудал бий. Хвимүн ахлах сургуулийн бахархал болсон Ким Жүнмён-н асуудалтай амьдралын эхлэл болсон Сун Хэвүн түүний амьдралд ахин гарч ирсэнээр Жүнмён үүссэн асуудлаа шийдэхыг хичээнэ.