13

131 24 5
                                    

Ёнжүн-ий талаас

Энэ хүүхэд Хэжин-ий яриад байсан Сүбин бололтой.

"Баярлах хэрэггүй дээ. Одоо чи хайчих вэ"

"Найзуудыгаа хайх ёстой тэд нартай нийлж найзынхаа найзуудыг авраад эндээс гарна"

"Эндээс гарна гэнээ. Үгүй л байх би ч эндээс гараагүй л явна. Эндээс гарах ямар ч боломжгүй" тэр намайг сонсоод сонин царайлав.

"Яагаад орж чадсан юм чинь гарч чадах л ёстой. Чи гарах гарцыг нь одоохондоо мэдэхгүй байх бид олноо"

"Юу гэж дээ би энэ ойг маш сайн мэднэ. Ийш орж ирсэнээс хойш нилээн хугацаа өнгөрлөө яаж ч гарах гэж оролдсон энэ бол бүтэхгүй зүйл"  Тэр ойг тоглоом гэж бодсон бололтой.

"Гэхдээ манай нэг найз ороод эргээд гараад ирсэн. Тэр зам мэднээ. Чи бидэнтэй хамт явах уу"
Сүжинийг хэлээд байгаа юм байхдаа гэхдээ тэр өөрийнхөө хүчээр гараагүй шүү дээ. Тэрнийг яаж гарсныг нь мэдэхгүй ч өөрөө гараагүй хүнээр туслуулсан гэдгийг нь л мэдэж байна.

"Үгүй дээ" түүнд ийн хэлсний дараа би агуйгаас гаран өөрийнхөө замыг хөөж эхэллээ.

MirrorsWhere stories live. Discover now