22

116 25 4
                                    

Түүнийг хайсаар байгаад үд өнгөрчихөж одоо нөгөө хоёртой уулзах цаг болсон байх. Би хоноглож буй газартаа эргээд ирэхэд Тэхён ирсэн байх ба Хэжин хараахан ирээгүй байгаа бололтой. Магадгүй нөгөө байшин руугаа явсан байх. Тэхёнд Хэжин-ий талаар хэлэхийг оролдов. Гэнэт хачин бодолд автагдах нь тэр. Тэр жинхэнэ Тэхён биш бол яах вэ? Хэрвээ шидтэн нь Тэхён-ий дүрд хувирчихсан сууж байвал яах вэ.

Үнэхээр хэнд ч итгэх аргагүй болчихжээ. Намайг бодолд автаад сууж байхад Тэхён "Тэр хоёрыг олчихвол эндээс хурдан гарах юмсандаа" хэмээв. Би ч бас тэгж бодож байна. Энэ хогийн ойг орхиж яваад бүх зүйлийг байранд нь оруулахыг хүсэж байна.

"Тэднийг удахгүй олноо"  Бомгю Кай хоёрыг хаана байгааг мэдэх тул түүнд итгэлтэйгээр хариулав. Тэр толгой дохин инээмсэглээд "Буцаад математикийн 2 цагийн хичээлдээ суух юмсан. Багшийн заагаад байгаа зүйлийг нь ойлгохгүй байгаа ч хараад суухад гоё байжээ" би энэ удаад түүний хэлсэнтэй санаа нийлсэнгүй. "Би яаж ч байсан математикийн хичээлд суумааргүй байна" бидний яриа миний хариултаар эцэслэв. Учир нь Хэжин ирсэн юм.

"Олсон уу байшинг" Хэжин мэдэн будилсаар биш ээ хуурамч Хэжин биднээс ийн асуухад миний хөх инээд хүрэв. Яаж ингэж жүжиглэж байнаа. Бас ийм сайн хүний дүрд хувирч.

"Олоогүй ээ, Олсон бол баярлаад сууж байх байсан шүү дээ"

"Тийм ээ"

Би ч жинхэнэ Хэжин-ийг хайхаар хурдхан шиг л "байшин гаа хайцгаая" хэмээв. Бүгд толгой дохин санал нэгдэв.

Тэднээс салаад явж байтал Ёнжүн модон доор сууж байв. Намайг хараад "Олсон уу" би толгойгоо сэгсрэн түүнд үгүй гэдгээ илэрхийлэв. Тэгээд өдрөөс хойш асууя гэж бодож байсан зүйлээ түүнээс асуув.

"Миний бодлоор тэр шидтэн л юм чинь хараал хийсэн байх. Хэжин-ийг нэг газар нуугаад өөрөө Хэжин болж та нарыг нааш оруулж ирсэн байх гэж бодож байна"

Тэгэхээр анхнаасаа л тэр ШИДТЭН гэгч үүнийг өөрийнхөө шидээр хийж байжээ. Миний зүүдийг, миний бодлыг, биднийг урхидахыг бас тэр захиануудыг гээд л. Ийм юманд хууртан хар ойд орж ирсэндээ харамсаж байна. Бусад хүүхдүүд шиг амьдарч болох байсан байхад, ой руу орсон хүүхдүүдийн адилаар үхлээ сонгож байдаг. Үнэхээр өөртөө гутарч байна. Шидтэний дараагийн тоглоом болохоос өмнө Хэжин-ийг олж хараалыг арилгах хэрэгтэй. Бас Хэжин-ийг яаж олох аргаа оллоо. Тэр намайг бас биднийг танихгүй юм байна. Гол түлхүүр нь энэ юм бол олоход амар байна байх.

MirrorsWhere stories live. Discover now