"Чи тэгээд яах юм бэ Хэжин-аа" Ёнжүн түүн рүү нүд анивчилгүй харах ба Хэжин "Би та нарыг харсаар байж үхүүлмээргүй байна шүү дээ Ёнжүн-аа. Миний дуураймал хүнээс болж та нар энд ирсэн байхад би өөрийнхөө бурууг хүлээх ёстой"
Би харин энэ удаад Хэжинд хандан "Чи бид нарт хэлэхгүй байсан ч зүгээр дээ. Бид олох болно" Ёнжүн болон бусад маань намайг дэмжин толгой дохих бол Хэжин толгойгоо сэгсэрсээр "Та нарын хэзээ ч мэдэхгүй зүйл байх" гэсээр биднийг ятгах аж.
Албан ёсоор ч нэрээ мэдэлцээгүй Хэжин бид нарын өмнөөс амиа өгнө гэж байж боломгүй хэрэг биз дээ. Би лав чадахгүй. Зөвшөөрөхгүй байна.
"Энэ байшингаас гарах гарц байхгүй. Байшингаас гарч чадлаа гэхэд ойгоос гарч чадахгүй. Тиймээс миний хэлэхийг одоо анхааралтай сонс" тэр яаж гарах талаар хэлэх гээд байна тийм үү.
"Энэ толинууд зүгээр нэг толь гэж бодож байвал үгүй. Эд нар ойг байлгаж байгаа гол түлхүүр" тэр сая юу гэчихвээ. "Бас та нарын бодож явдаг айдсыг чинь чиний биеээр дамжуулж хэлж байгаа гэсэн үг" тэгэхээр түрүүнийх зүгээр л миний айдас байжээ.
"Энэ толинуудыг хагалвал та нар энэ ойгоос зугтаж чадна" түүний яриаг дуусахад хэн ч юу ч хэлсэнгүй. Бид энэ нууцыг мэдчихсэн болохоор одоо Хэжин яах бол. Энэ толинуудыг хагалвал Хэжин үхнэ гэсэн үг үү.
"Шидтэн орж ирээд та нарыг нэг нэгээр чинь тамлан алах болно. Түүнээс өмнө энийг хий эсвэл түүнд тамлуулж үх" тэр энэ удаад шийдэмгийгээр хэлэх ажээ.
"Бид өөрсдийнхөө амийг аврах гэж чиний амийг авч байгаадаа харамсаж байна. Маш ихээр. Чи миний бодолд үүрд хамт байх болноо Хэжин-аа" Ёнжүн ийн хэлээд улам ихээр уйлав.
Бид ч бас талархаж байна Хэжин-аа биднийг танихгүй ч гэсэн өөрийнхөө амийг золиослон байж биднийг аврах гэж байгаад.
Хэжин уртаас урт амьсгаа аваад "Саналыг маань хүлээж авсанд баяртай байна. Би та нарыг нүдэн дээрээ алуулчихаад дахиад өөр хүмүүсийг энд авчран тамлуулмааргүй байгаа болохоор үнэхээр их баяртай байна" тэр хөнгөн инээмсэглэх ажээ. Тэгээд "Дараа төрөлдөө заавал та нарын найзууд болох болноо" тэгээрэй Хэжин-аа хамгаас хайртай найз минь болоорой. Тэр үед чамайг бүхнээс хамгаалах болохоор.
Шидтэн орж ирэн "Цаг дууслаа хонгорууд минь, Одоо миний хөгжилдөх цаг ирлээ" гээд гараа дохиход янз бүрийн хутга хэрэгсэл гарч ирэх нь тэр.
"Хурдал" Хэжин бидэн рүү орилоход бид толины өмнө ирэв. Толийг цохиод хагалчих зүйл байхгүй байсан учраас бид өөрсдийн гараараа толийг цохин хагалав. Гарнаас минь цус гоожихтой зэрэгцэн бид ойн гадна гарч ирлээ. Хойш эргэн харвал ой алга болсон байв. Бас бүгд дүрэмт хувцастайгаа байх аж.
Гэртээ орж ирэхэд Ээж минь хоол хийн зогсох ба намайг хараад "Өө миний хүү хүрээд ирсэн үү, Өнөөдөр ч бас сайн байсан биз дээ" гэв. Би өөдөөс нь томоор инээмсэглээд "Урьд урьдныхаасаа илүү сайн байлаа"
Хэн ч биднийг хар ой руу явсныг мэдээгүй байгаа ба юмс бүгд байрандаа орчихжээ.
Маргааш өглөө нь сургуульдаа явбал Кай, Бомгю, Тэхён бас Ёнжүн ангид сууж байлаа. Тэр манай ангид шилжээд ирчихсэн бололтой. Бүгд Хэжин-ийг ирэхээс өмнө байсан шиг ээ болсон байв. Хэжин гэгч хэн болох, манай ангид шилжэж ирснийг ч хүүхдүүд мэдэхгүй байв. Бас Хар ой гэх зүйл бүх хүмүүсийн дурсамжнаас арилсан бололтой. Жаахан гунигтай байгаа ч бүх зүйл хэвэндээ орсонд бас одоо математикийн хичээлдээ сууж байгаад нээх баяртай биш байгаа ч баяртай байна.
Эцэст нь хэлэхэд Хэжин-аа баярлалаа.
Заа ингээд дуусчихлаа шүү дээ. 30 хэсгийн турш vote дарж сэтгэгдэл бичдэг байсан хэдхэн хүмүүстээ маш их баярлалаа🥺♥️ Анхны өгүүллэг гэхэд дажгүй дуусгачихлаа гэж бодож байна. Энэ удаад заавал сэтгэгдэл бичээд өгөөрэй. Mirrors ямар байсан, төсөөлсөнөөр чинь байсан уу эсвэл 360 эргэчихсэн үү гээд л. Хэжин-ийхээ хувьд эхлээд муу болгож харагдуулаад эцэс сүүлд нь үхүүлж байгаад бас уучлаарай🤣 Тэгээд бас нэг танихгүй гар гарч ирснээ муу юм руу дагуулаад байвал битгий давар гэчихэж байгаарай🤣✌🏻 Хүн дагаж тэнэгтвэл яаж гай болох вэ гэдгийг би өөрийнхөө бичсэн зүйлээс ойлгож авлаа😝🤣