23

112 23 6
                                    

Би Бомгю Кай хоёртой уулзахыг хүсэн байшин руу явж эхэллээ. Энэ хэтэрхий аюултай ч найзуудыгаа хаана байгааг мэдсээр байж очихгүй байна гэдэг чинь тэнэг зүйл шүү дээ. Бас буцаж очоод Тэхёнд тэднийг хаана байгааг хэлнэ ээ. Нэгэнт л тэр миний найз учраас түүнээс нуугаад байх хэрэггүй гэж бодож байна.

Байшингийн хаалгыг татвал түгжээтэй байв. Ойлгомжтой шүү дээ дотроо бүхэл бүтэн хүн хорьчихоод юу гэж онгорхой байлгах билээ дээ. Байшинг ажиглан онгорхой цонх байгаа эсэхийг харав. Нэг цонх нь онгорхой байж таарав. Гэхдээ энэ том биеээ яаж тийшээ оруулах вэ? Тэхён байсан бол орчих л байсан байхдаа. Ингээд миний тэр хоёртой уулзах санаа бүтэлгүйтэв. Тэхён дээр очиж түүнийг дагуулж ирэх хэрэгтэй боллоо.

Нөгөө газар руу гаа явахдаа ч бас юмыг яаж мэдэхэв гэж бодон жинхэнэ Хэжин-ийг хайн явж байв. Бидэнтэй ийм ойр байх боломжгүй учраас олсонгүй. Олохгүй гэдэг ээ мэдэж байсан ч жаахан л итгэл төрсөн юм.

Байсан газартаа очиход Тэхён Ёнжүн хоёр байж байв. Тэр яахаараа энд байдаг билээ? Магадгүй жинхэнэ Хэжин-ийг олсон юм болов уу.

Гэтэл тэр харин ч эсрэгээрээ бидэнтэй нэгдэхээр ирсэн байв. Хэжин өөрийнх найз учраас тэр ийм шийдвэр гаргасан байх нь.

Одооноос Ёнжүн бидэнтэй нэгдлээ. Жинхэнэ Хэжин-ийг олж энэ газраас гарахын тулд. Ёнжүн битгий л хуурамч байгаасай. Хэжинтэй нийлээд биднийг хуурч байгаа ч юм уу аль эсвэл Ёнжүн болж хувирсан шидтэн биш байгаасай. Биш гэж найдаад түүнтэй нийлэх л хэрэгтэй.

MirrorsWhere stories live. Discover now