Хэжин-ийг дагаж явлаа. Яагаад ч юм дагаж явах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Тэр арай зүгээр л бие засах гэж явсан юм биш биздээ. Үгүй ээ үгүй бие засах гэсэн бол босоод зүгээр л яваад өгч болох байсан. Харин тэр тэгээгүй биднийг унтаж байгаа эсэхийг шалгаад явсан шүү дээ. Тэгэхээр бид хоёроос нэг зүйл нууж байгаа гэсэн үг. Тиймээс би түүнийг дагаж явж байгаа. Муу юм биш байгаасай.
Тэр явж байгаад нэгэн байшинд хүрээд ирэв. Арай Тэхён-ий яриад байсан байшин юм биш биз дээ. Мөн л байх ёстой. Өөр байшин байх угаасаа боломжгүй.
Түүнийг байшин руу орсны дараа хаалганы завсраар түүнийг юу хийж байгааг харав. Нэг эрэгтэйтэй уулзаад байна. Тэр эрэгтэй нь эргэж байгаад над руу харж таарав. Төсөөлөөгүй хүн байж байв. Ёнжүн? Ямар ч байсан Хэжин-ийг тэр таньдаг юм байна.
Новш гэж баригдчихлаа
Тэр намайг харсан ч ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Тэгээд Хэжин-ийг цааш явсны дараа тэр шивнэн нэг юм хэлэв. Би яг юу гэснийг нь сайн ойлгосонгүй. Хоёр дахь удаагаа дахиад хэлэхэд тэр зугт хэмээв.
Ямар ч байсан намайг тэр өршөөж байгаа бололтой. Дараа нь уулзана байх. Энэ үед би Хэжин-ийг л бодож байв. Тэр Ёнжүн-ийг таньдаг байсан юм байна.
Би тэр байшингаас холдон Тэхён дээр эргэн ирлээ. Хэжин тэр байшинг мэддэг мөртлөө мэдээгүй юм шиг бидэнтэй хамт хайгаад байсан. Яагаад тэгсэн юм бол биднээс юу нуугаад байгаа болоод тэр байшин руу аваачихгүй байсан юм бэ. Хэжин-ий найзууд үхсэн, шидтэн энэ тэр бүгд худлаа байсан бол яах вэ?
Хэжин үүр цайж байхад л ирэв. Тэр ер нь анхнаасаа л тэр байшин руу очдог байсан бололтой. Эрт сэрсэн ч биш зүгээр л явчихаад эргэж ирснийхээ дараа унтадгүй байсан байх нь.
Одоо тэгэхээр Хэжин-ээс яаж тэр байшинг нь мэддэгийг асуух хэрэгтэй юу эсвэл юу ч мэдээгүй юм шиг байх хэрэгтэй юу үнэхээр мэдэхгүй юм. Анхнаасаа энэ ой ч тэр, тэр зүүд ч тэр, Хэжин ч тэр бүгд л сонин байсан. Ямар ч байсан эхний удаа түүнийг мэдээгүй юм шиг байсан нь дээр байх.