Ёнжүн-ийг бидэндэй нэгдсэнд хуурамч Хэжин ихэд гайхсан.
"Хэжин-аа одооноос би ганцаараа явах биш та нартай нэгдмээр байна. Үнэндээ би Сүбинтэй танилцчихсан" гэж хэлснээр Хэжин өөрийгөө мэдэгдүүлэхгүйн тулд зөвшөөрөх хэрэгтэй болсон. Бас жинхэнэ Хэжин-ийг одоо хүртэл олоогүй байгаа. Ёнжүн-аас Хэжин-ийг тэр байшин дотор байгаа эсэхийг асуухад "байхгүй ээ" гэсэн. Хэрвээ Хэжин тэр байшинд байсан ч Ёнжүн мэдээгүй бол яах вэ? Тэр байшин руу орох хэрэгтэй.
"Гурвуулаа тэр байшин руу орцгооё" намайг ийн хэлэхэд Ёнжүн над руу хачин харж Тэхён гайхав. Тэе юу болоод байгааг одоо хүртэл мэдээгүй байгаа одоо түүнд хэлье гэж бодож байна. Хэрвээ түүнд хэлчихвэл санаа амрах гээд байна. Бодол дундаа боогдож үхэх нь. Ядаж ганц ч гэсэн бодлоо цэгцлэх хэрэгтэй.
"Ямар байшин" Тэе гайхан асуув.
"Чиний яриад байсан байшин" Ёнжүн ч бас түүнд хэлэхээр шийдсэн бололтой. Бид тэр байшинг мэддэг байсныг мэдээд Тэхён их уурлав.
"Мэдэж байсан юм бол яагаад ийм олон хоног зүгээр байсан юм бэ, Тэр хоёрыг тэндээ үх гээд үлдээсэн юм уу" тэр бид хоёр руу үгүй ээ над руу итгэл алдсан харцаар харав. Чи найзуудыгаа орхиод явах ийм хөгийн амьтан байсан юм уу гэж байгаа юм шиг.
"Гол зүйлийг чи арай мэдээгүй байна Тэхён"
"Тэр хоёрыг хаана байгааг мэдчихээд надад хэлээгүйгээс өөр гол зүйл юу байна гэж"
"Битгий уурал Тэхён-аа эхлээд бид хоёрыг сонс" би түүнд ийн хэлсний дараа Ёнжүн шууд л ярьж эхлэв.
"Үнэндээ энд байгаа Хэжин жинхэнэ миний найз Хэжин биш"
"Юу"
"Энэ Хэжин бол жинхэнэ Хэжин-ий дүрд хувирсан Шидтэн, Тэр та нарыг авч ирсэн бас жинхэнэ Хэжин энэ ойн хаа нэгтэй байгаа" Ёнжүн-ийг ийн хэлсний дараа Тэхён юу ч хэлэлгүй хэсэг байв.
"Тэхён-аа"
"Би тэгээд нэг муу шидтэнд хууртаж энэ ой руу орж ирсэн юм уу" тэр уйлан "Хайртай ээжийгээ, хайртай аавыгаа тэнд орхичихоод уу" тэр бүдэгхэн хоолойгоор ийн хэлэв.
"Уучлаарай Тэхён-аа, Намайг уучлаарай би л та нарыг ийм байдалд оруулчихлаа"
Харамсаж байна энэ ойд орж ирсэндээ
Шидтэнд хууртсандаа
Найзуудыгаа ийм байдалд оруулсандаа