Жорж унталгын өрөөнд байх жаазтай зурагнаас нүдээ үл салгана. Тэр энэ зураг руу л харах юм бол хар бараан бүхнийг мартаж буй мэт доторх сэтгэл нь тайвширах ажээ. Ямар ч хар бараан зүйлгүй гэрэлтсэн энхрий нандин эмэгтэйн зураг. Гэтэл тэр өөрөө энэ хар бараан ертөнцийн төв нь болсон хүн шүү дээ. Энэ эмэгтэй яг л шөнийн харанхуй тэнгэрийг гэрэлтүүлж буй Сар луугаа адил. Зөвхөн түүний Сар...Зөвхөн Жорж Хантхусын Сар..
"Чи зураганд харагдаж буй шигээ ариун нандин эмэгтэй юу?"
Жорж түүний зурганд хүрэн ийн хэллээ. Гэхдээ түүний сэтгэлд энэ эмэгтэй инээмсэглэн түүнлүү харах бус уйлан түүнийг харах ямар харагдах бол гэсэн түүний төрлөх араатан бодол нь бүчин авч байлаа. Түүний гэр бүл ийм л байсан. Энэ орчлонд буй ариун нандин болгоныг бузарлаж бохир болгохдоо мэргэжлийн хүмүүс. Үгүй тэдний мэргэжил гэхэд болно.
Жорж болон Жонсон түүний аав Хантхус түүний өвөө хүртэл тэд энэ бохир ертөнцийг удирддаг. Хар бараан бүгдийг өв дамжин хийдэг. Тэд нарыг бурхан ч хэсгээдэггүй чөтгөр ч тэдэнд тусалдаггүй. Учир нь энэ ертөнцийн чөтгөрүүд бол тэд нар өөрсдөө. Үгүй ээ одоо энэ хорвоод ганцхан чөтгөр үлдсэн тэр бол Жорж Хантхус.
Түүний туслах хаалга тогшин орж ирэн өөрийн эзнээ зургийг ямар их анхаарч буйг харлаа. Түүний доор 8 жил зүтгэхдээ хэзээ ч эзнийгээ эмэгтэй хүнийг ингэж анхаар ч харж байсныг үл санана. Бүр зурганд шүү дээ...
"Ноёнтоон"
Жорж зургаасаа нүдээ салган түүнийг нааш ир гэж дохьлоо. Туслах түүний ард ирж зогсон зургийг харан зогтусав. Үнэхээр хараа булаам үзэсгэлэнтэй эмэгтэй. Энэ зөвхөн зурганд л байх боломжтой биш гэж үү? Бодит амьдрал дээр байх боломжгүй мэт түүнд санагдана.
"Энэ эмэгтэйг олж ир"
Туслах ийм зүйл хэлхийг мэдэж байсан учир доошоо бөхийн өрөөнөөс гаран хүмүүсээ аван Солонгос явхаар өөрсөдийн хувийн онгоц руу явлаа.
Солонгос улс Сөүл хот
Хотоос нилээн зайтай нэгэн харшид хөл толгойгоо алдан хүмүүс бужигналдана. Гэвч хүн болгоны нүдэнд баярын инээмсэглэл тодрон гарах ажээ.
Уг харшины хажуугын нэгэн үзэсгэлэнтэй сарнайн цэцэрлэгт нэгэн охин доошоо бөхийн улаан, цагаан сарнайнуудаас ээлжлэн түүж байлаа. Урт хар үс нь сахилгагүй салхинд хийсэн намрина.
"Мүён"
Охин толгойгоо өргөн инээмсэглэн түүний нэрийг дуудсан хүн дээр очлоо. Түүний инээмсэглэл бүх зүйлийг зогсоох мэт тийм л үзэсгэлэнтэй.
YOU ARE READING
+𝐶𝐴𝑃+
RomanceШөнө чамайг тэнгэрт гялалзах цорын ганц сар болгох хүн бол би (+18 хэсэг гарах ба +()+ болгон тавих учир насанд хүрээгүй бол тэр хэсгийг алгасан уншина уу. Баярлалаа)