Жоржын царай догшин болон Мүёний гарнаас татан"Чи яаж түүнийг мэдсэн юм?"
"Энд ирж байсан юм. Тэгэх үед наад зургийг чинь авсан бололтой. Өөр бусдаар би энэ хүнийг танихгүй бас миний зургийг зөвшөөрөлгүй авсан нь ч надад таалагдахгүй байна"
Жоржын царай барайсаар"Миний ах чамд сэтгэлтэй байсан гэж би бодож байна. Гэтэл чи түүнийг үл тоомсорлож байх шив. Муу хямдхан өлөгчин"
Мүён түүний хэлсэн үгэнд хөмсөгөө зангидан гараа сарвайн алгадах гэхэд Жорж барьж аван өөрийг нь хүчтэй хананд шахан"Миний ах чамайг бодоод өөр эмэгтэйтэй гэрлэж өөрийнхөө хүслээс татгалзаж байсан байхад чи муу бяцхан өлөгчин түүнийг хамаагүй ярьж дурсана гэнэ ээ?"
Мүён түүнлүү хорсолын харц чулуудан"Би чамайг мэдэх ч үгүй, ахыг чинь ч бүр мэдэхгүй. Тийм байхад хэн нь доромжилж, хамаа намаагүй ярьж байгаа бол? Тэглээ ч хэн нь мэдэхгүй галзуу хүмүүс ирээд надад хайртай дуртай эсвэл намайг хүсч байна гэх мэтчилэн зүйл хэлхэд чинь хэн итгэх юм"
"Чи итгэх шаардлага байхгүй. Учир нь би ах шигээ биш. Хүсэж байгаа зүйлээ заавал авах л болно"
Жорж түүнлүү харсаар түүний гарнаас шууд шүүрэн хүчтэй алхалаа. Мүён чанга орилон гарыг нь базсан ч сүүлдээ өөрийнх нь гар л өвдөөд хоцров.
Тэд том өргөөний өмнө ирээд Жорж Мүёнийг барьж бай гэж туслахтаа хэллээ. Мүён түүнлүү гайхан хархад тэр хаалгыг хүчтэй өшиглөн онгойлголоо. Завсараар нь түүний аав Чанву болон түүний гэр бүл нүдэнд тусна.
"Бүгдийг нь шатаа"
Энэ үг Мүёний голоор зурах мэт болж түүнлүү зогсохыг хүсэн чанга орилоно. Түүний залуус сав дүүрэн бинзен барьсаар өрөөний хаа сайгүй асгах аж.
"Ч Чи болиоч..."
"Гуйя болиоч дээ?"
"Би хүссэн болгоныг чинь хийе, гуйя үүнийгээ зогсоо!"
Тэр хэдий чанга орилсон ч сонсохгүй арагшаа харж зогссоор л...
Залуус дуусаж Жорж энгэрийн халааснаасаа арслангын зурагтай хар өнгийн гал гаргаж ирэн асаалаа. Дотор байгаа хүмүүс аль хэдийн нүд нь тогтворгүй болоод иржээ.
Охин дүү болон хадам ээж нь уйлан орилох дуу хадах бол эрчүүд үл гаргана. Жорж Мүёнлуу эргэж сая нэг харан жуумалзаад"Яасан бэ? Мүён"
"Муу адгуус"
Жорж хөмсөг зангидан"Үгүй шүү! Битгий тэгэж хэл. Тэгвэл миний зүрх өвдөөд, гар салгалаад унагааж мэднэ шүү"
YOU ARE READING
+𝐶𝐴𝑃+
RomanceШөнө чамайг тэнгэрт гялалзах цорын ганц сар болгох хүн бол би (+18 хэсэг гарах ба +()+ болгон тавих учир насанд хүрээгүй бол тэр хэсгийг алгасан уншина уу. Баярлалаа)