Мүён эв хавгүй ширээнд суун урд нь тавьсан хоол руу ширтэв. Жорж урт ширээний голд давтан болгосон үнэтэй стейкний махаа хэрчэн суух аж.
"Идэхгүй юм уу?"
Зүгээр л хаа нэгтэй гөлрөн суух Мүёнийг Жорж ажин байгаад ийн асуув.
"Хоол идэж тэнхээ авч байж л намайг алах чадалтай болохгүй гэж үү?"
Жорж хэлсээр жуумалзаад " Чи их сульхан сайн идэж байх хэрэгтэй"
Мүён чимээгүй сууж байгаад тэсгэлгүй нүднээс нь нулимс урсаад ирэх ажээ. Яагаад гэнэт уйлж буйгаа өөрөө ч мэдэхгүй юм. Хүчтэй байхыг хичээсэн ч чадамгүй нь.
Жорж түүний уйлан нулимсаа арчин байхад өмнө нь ирээд ширээ тулан зогслоо. Мүёний нулимс улам ихээр гарч тэр нүүрээ даран уйлж эхлэв.
Саяхан болсон энэ хуй шуурганаас өмнөх аз жаргалтай амьдарлаа бодон уйлах ажээ. Хэдий тэвчиж чадна гэж бодсон ч бие нь энэ том ачааг дийлэхгүй байв.
Жорж өөрийн эрхгүй уйлж буй Мүёний зүг гараа сунгасан ч юу хийгээд буйгаа өөрөө ч гайхна. Тэр түүний нулимсыг арчиж өгөхийг хүслээ гэж үү?
"Намайг явуул... гуйя"
Мүён түүнлүү харалгүйгээр доошоо уйлан ийн хэлэв. Чимээгүй байдал ноёрхож хэсэг хугацаанд юу ч дугаралгүй зогссон Жорж " За яахав, тэгж их хүсэж байвал нэг болзолтой зөвшөөрье"
Мүён итгэлгүй нулимстай нүдээр түүнлүү хархад нүдийг нь зөөлхөн эрхий хуруугаараа хүрэн арчив.
"Хайртай залуугаа алчих"
Мүён түүнлүү том харан зүрх нь базлан өвдөх аж. Түүнээс юу хүлээж гуйгаа юм бол оо?
"Тээр чи чадахгүй шүү дээ, тиймээ таалагдаж байна чиний энэ айсан байдал надад ямар их таалагддаг гээч"
Тэрээр өрөөгөөр дүүрэн галзуу хүн шиг хөхрөөд доошоо тонгойн зэвүүцэн харах Мүёний хацарыг шахан уруулаа наан хүчлэн үнсэв.
Мүён түүнээс салахыг хүсэн түүнийг түлхээд өөрөө арагшаа сандалтайгаа унахаа шахав. Жорж түүнийг амжиж барьж аваад "Надаас холдох юм бол аюултай зүйл эргэн тойронд чинь дандаа гарч ирэх болно шүү бяцхан хадагтай минь" гээд өрөөнөөс гаран явлаа.
Энэ хүний өмнө уйлж, уурлаж, өрөвдүүлэх гэж нэг үзлээ үнэхээр боломгүй бололтой. Ингээд түүний гарнаас мултрах боломж байхгүй юм гэж үү? Би түүний энэ дарангуйлал дунд хүсээгүй харилцаанд орсоор байх юм гэж үү?
YOU ARE READING
+𝐶𝐴𝑃+
RomanceШөнө чамайг тэнгэрт гялалзах цорын ганц сар болгох хүн бол би (+18 хэсэг гарах ба +()+ болгон тавих учир насанд хүрээгүй бол тэр хэсгийг алгасан уншина уу. Баярлалаа)