"Бүгдийг нь бууд"Энэ үг Мүёний чихэнд аймшигтайгаар цуурайтан түүнийг айлгаж орхив. Юу ч хийж чадахгүй зогсож байхад түүний хүмүүс буунуудаа дээшээ барин түүний хайртай хүмүүс рүү чиглүүлэх ажээ.
Гохоо дархаас нь өмнө Мүён ухаан орон Жоржын хөлөн дээр өсгийтөөрөө чанга гишгэн буутай залуусын өмнө зогслоо.
"Тэднийг буудах гэж байгаа юм бол намайг түрүүлж буудаарай"
Тэр Англиар тэдэнлүү чанга дуугаар ийн хэлэх ажээ. Жорж харин түүний шийдэмгий байдлыг харан бүр л сонирхол нь хүрсэн бололтой жуумалзан зогсоно. Тэр нэг гараа өргөхөд залуус буугаа доошлууллаа.
"Чи үнэхээр дуулгаваргүй юм"
Тэр Мүёнд Солонгосоор хэлсээр түүний өмнө ирэн зогслоо. Мэдээж тэр бол маш том хүний хүүхэд байсан учир дэлхийн арав гаруй хэлээр чөлөөтэй ярьж чадна. Учир нь аав нь хэзээ ч хэлмэрчид итгэж байгаагүй. Тэд гадаадад буй бүлэглэлийн хүмүүстэйгээ энэ орчлонгын хуулийн эсрэг хамаг л болохгүй зүйлийг ярьдаг учир хэлмэрчидэд хэзээ ч итгэж болохгүй гэж хоёр хүүдээ сургасан билээ.
Гэвч Мүён түүний цэвэр аялага бүхий Солонгос хэлэнд гайхаад байсангүй. Тэр түүнийг үзэн ядан харсаар"Миний хайртай хүмүүсээр битгий оролд. Ямар хүн болох эсэхийг чинь мэдэхгүй ч би чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү!"
Жорж түүнийг ийм зан гаргахад зурганд дээр байсан эмэгтэй мөн гэдэгт эргэлзэж байлаа.
"Тэгвэл надтай тухтай ярилцавал яаж байна"
Мүён түүнлүү харан "Намайг тэнэг гэж бодоо юу? Би явсаны дараа миний хүмүүсийг буудах гэж байгаа биздээ"
Жорж түүнлүү харан танхимаар дүүрэн чанга инээлээ. Энэ эмэгтэй үнэхээр хөгжилтэй юм.
"Чи надтай ярилцах дургүй байгаа юм байна. За яахав тэгвэл одоо энд бүх асуудлаа шийдвэл зүгээр бололтой "
Жорж ийн хэлэн өөрийн чамин хийцтэй гар буугаа гаргаж ирэн түүний аав луу чиглүүллээ.
"ҮГҮЙ ЭЭ"
Мүён орилон зөөлхөн цагаан гараараа түүний гарнаас барилаа. Жорж түүнлүү харан "Надтай ярилцмааргүй байна уу?"
"Ярилцацгаая! Битгий тэд нараар оролд"
"Ойлголоо. Таны дараа авхай"
Тэр ийн хэлэн жуумалзах ажээ. Мүён аавруугаа хархад тэр санаа зовон харж байлаа. Чанвугын аав их цус алдаж тэр тогтоох гэж сандарч ээж дүү хоёр нь уйлалдан хажууд нь сууна. Мүён аавдаа "зүгээр дээ" гэсэн шиг харсаар гаран явлаа.
YOU ARE READING
+𝐶𝐴𝑃+
RomanceШөнө чамайг тэнгэрт гялалзах цорын ганц сар болгох хүн бол би (+18 хэсэг гарах ба +()+ болгон тавих учир насанд хүрээгүй бол тэр хэсгийг алгасан уншина уу. Баярлалаа)