1. Awaken

571 43 1
                                    

Аз жаргалтай байсан... үхсэн... явсан... үлдсэн... Үлдсэн нь хамгийн их зовлон амсдаг нь. Үхсэн нь хэзээ ч ахин гуниглахгүй. Тийм болохоор би тэднийг ахиж гуниглуулахгүй...

5 жилийн өмнө Азийг байтугай дэлхийг доргиосон аймшигтай цуврал аллагууд ар араасаа гарч байв. Харин өнөөдөр гэнэт л хэрэгтэн хэргээ хүлээж өөрөө цагдаагийн хэлтэсд ирсэн юм.

5 жилийн турш улс орон тэр аяаараа айдаст автсан. Хэрэгтэн ямар ч ул мөр үлдээдэггүй, ширхэг тоос ч үлдээхгүй ор мөргүй алга болдог. Гэвч нэгэн ахлах сургуулийн төгсөх ангийн жижигхэн охин энэ бүхнийг хийсэн байлаа. 100 хүнийг ганцаараа ганц муу охин цааш нь харуулсан гэхэд угаасаа хэн итгэх юм бэ.

Охин өөрийгөө илчилсэн ба бүх нотлох баримт зэргээ цагдаагийн хэлтэст авчиран өгсөн. Сэжигтэн Ий гэх охин ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг, аав нь 9 настайд нь өөд болж, ядуу зүдүү амьдардаг байв.

24 цаг түүнээс мөрдөн байцаалт авч, шинжилгээ хийхэд тэр "psychopath" гэх сэтгэцийн өвчтэй байсан юм. Уг өвчин нь удам дамжин ирдэг ба өвлүүлж үлдээсэн хүн нь 20 жилийн өмнөх цуврал алуурчин болох нь батлагдсан. Түүний эцгийн хоч "Цуглуулагч" гэдэг байсан бөгөөд алсан хүнийхээ биеийн хэсгээс авч үлддэг байжээ...

Нэгэн залуу зурагтныхаа удирдлагыг шүүрэн авч, мэдээг унтраан буйдан дээрээ толгойгоо салаавчлан суув. Түүнийг Ян Жонвон гэдэг бөгөөд тэрээр Сөүлийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч хүн билээ.

Түүний утас хангинахад дуртай дургүй аван чихэн дээрээ барив.

"Зурагтаар битгий цац гэж хэлсэн биз дээ, галзуу нохой минь!" гэж харилцуурын цаадах хүн ширүүхэн дуугарав.

Хариуд нь тэр "би даалгасан юм. Тэр шангаа хүртэх хэрэгтэй. Цаазаар авах ял заавал оноолгох хэрэгтэй шүү" гээд утсаа таслав.

Маргааш нь Жонвон Наби гэгч охинийг эмэгтэйчүүдийн хорих газарт аваачиж өгөх үүрэг авч өглөөний 8 цагт гэрээсээ гарав.

Тэр дотроо айдастай байсан. Охины аав хорвоо дээрх ганц хайртай ахыг нь өөрөөс нь авч одсон тул мөнхийн өс хонзон тээж, өөрийнх нь үр удмыг таслана гэж өөртөө амласан. Гэхдээ охин нь 100 гаруй хүнийг ганцаараа цааш нь харуулсан байхад хүн айхгүй гээд ч яалтай билээ. Түүнийг алчихвал ганц дуртай ажлаа хийж чадахгүй болно гэдгээ тэр өөрөө ч сайн мэдэж байгаа.

8 цагт тэрээр цагдаагийн газарт ирж, 48 цаг юу ч идэж, унтаагүй аймшигтай болсон найз Ким Сонүтайгаа уулзалдав. Цагдаагийн газар ажилд ороход нь Сонү ч мөн шинэков болж ирсэн тул тэд нэгнээ сайн ойлгодог байлаа.

귀물Where stories live. Discover now