End of everything

237 32 4
                                    

Тэд саатсан гэхээсээ илүү гацалтанд орчихсон гэвэл үнэн болох байх. Хэрэгтэн үнэхээр тэдний тархиар наадаж, туулай хөөлгөж байсан юм. Ахин сарын хугацаа өнгөрөхөд Солонгос тэр даяаараа айдаст автаж, ажлын цагийг зургаа хүртэл наашлуулж, харанхуйд согтуу хүмүүсээс өөр хөл хөдөлгөөн бараг л байхгүй болж эхэлжээ.

Наби Сонүг сэжиглэж байгаа ч түүнийг гэх баталгаатай нотлох баримт олж чадахгүй байсны дээр Жонвон бодлыг нь эрс эсэргүүцэн Сонүг олон жил мэдэж байгаа болохоор тийм байх боломжгүй гэж бодсон. Энэ бүх зангилааг тэд тайлж чадах болов уу?

"ахиад хэрэг гаржээ. Сонү чи эндээ баримтаа цэгцэл бид хоёр явчихаад ирье" гэж Жонвон хэлээд Набигийн хамтаар хөдөллөө.

Наби Жонвон хоёр нүүрээ далдан гараад ганц ч машингүй орхигдсон хот дундуур хурдаа нэмэн давхилаа. Тэдний хооронд юу үүсээд байгааг хэн ч таашгүй, биен лүүгээ хардаг харц нь нэг л өөр байдаг.

"бид хэрэгтэнийг барьж чадах болов уу?"

"чадна аа. Бид заавал барина, битгий санаа зов"

Наби толгойгоо дохичихоод Жонвоны гараас атгав. Энэ үйлдэл Жонвонд тааварлашгүй үйлдэл байсан хэдий ч жаргалтай байгаагаа мэдэж байлаа.

Ойролцоогоор арваад минут явсны дараа тэд эзэнгүй барилгын өмнө зогсов. Цонхнууд хагарч, будаг нь ховхорсон хуучны таван давхар байр. Цаанаасаа л аймшгийн зохиол дээр гардаг нуруу хүйт даалгасан сүнстэй байшин шиг санагдана.

"Хохирогч 53 настай Ким. Ганцаараа амьдардаг, саяхан их мөнгө залилуулж амьдрал нь сэхэл авахгүйг ойлгоод архичин болчихсон. Хавиргийг нь хадаж дэлгээд бүгдийг нь сугалж авчихаад архиар дүүргээд буцааж оёсон. Дотор нь ганц ч эрхтэн алга"

"Чи энэ аллагуудыг улам хэрцгий болоод байгааг анзаарч байна уу?"

"Тийм ээ, хүн хийгээд байгаа гэж сүүлдээ бодохоо ч байлаа. Гэхдээ түүнийг ганцаараа байсанд нь баярлаж байна"

Nabi's pov.

Бид хэргийн газар мөрдлөгө хийж таван давхар байрын булан тохой болгоныг нэгжээд юу ч олж чадсангүй. Ойрын өдрүүдэд нотлох баримтгүй аймшигт аллагууд хэтэрхий ихсэж байгаа болохоор Жонвон, цагдаагийнхан тэр бүү хэл иргэдэд ч сэтгэл зүйн дарамт болж байгаа. Машиндаа суун гэрлээ асаатал толинд нэг зүйл гялтагнахыг олж харав.

"Байзаарай, битгий хөдөл"

Би машинаас буугаад өнөөх туссан зүйлийг автал хагархай шил байх аж. Энгэрийнхээ халааснаас уут гарган түүнийгээ авчихаад машинд суун Жонвонд олсон зүйлээ харуулав.

귀물Where stories live. Discover now