7.

153 29 3
                                    

Nabi's pov.

Жонвоныг буудуулахад яагаад тэгж их зүрх савлаад байсныг нь мэдэхгүй юм ямартай ч би түүнд маш их санаа зовж байсан.

Миний өөрийн ч мэддэггүй хачин дурсамжууд толгойд минь бууж эхлэхэд толгойгоор минь хүчтэй хатгуулж, тэвчихийн аргагүй өвдөлт мэдрэгдэж, тэсэлгүй өвдөг дээрээ сөхрөн суув.

"Чи зүгээр үү?" Жонвон толгойгоо өндийлгөн босч ирэхтэй зэрэгцэж эрэгтэй хүний хоолой чихэнд минь цуурайтав. Чи зүгээр болно энэ эмийг уу! Амьдармаар л байвал яг одоо уу! Эсэргүүцэж байсан ч түүнийг дийлэлгүй улаан өнгийн гашуун том эмийг бүтнээр нь залгиулж орхив.

"Чи нэг л биш байна. Би Жэюүн ахыг дуудаадахъя."

"Хэрэггүй ээ, зүгээр болчихлоо. Энэ түр зуурынх л байдаг болохоор санаа зовсны хэрэггүй"

"Чи тархины мэс засал хийлгэсэн юм уу?"

"Би энэ тухай санадаггүй. Зүгээр л дурсамжууд нь орж гараад байдаг"

"Би ч бас тархины мэс засал хийлгэж байсан. Осолд ороод тархиа солиулж байсан. Их сонин сонсогдож байж магадгүй. Би ч ухаан ороод гайхсан шүү"

"Солиулсан тархины чинь дурсамжууд яасан юм?"

"Эхэндээ бодогдож л байсан. Эмээ уугаад хоолоо сайн идсэн болохоор зүгээр болчихсон"

"Хүүхэд шиг гэдэг нь. Гэхдээ юунаас болж тархиа солиулахад хүргэсэн юм?"

"Тэр бол... ахыг маань алуулах үед алуурчинд толгойндоо цохиулснаас болсон юм" Жонвон энэ өгүүлбэрээ их л болгоомжлонгуй хэлээд цаашаа харж хэвтэв.

Түүнийг аав гэмтээсэн юм байна. Ингэж ч таарах гэж. Бурхан үнэхээр бидний замыг нийлүүлээд зурчихжээ. Магадгүй бид хоёр нэгэн зэрэг гэмтсэн бол яах вэ?

"Би ээжтэйгээ уулзаж болох уу?"

"Чи болохгүй гэдгийг нь мэдэж байгаа. Ээжийн чинь эргэн тойронд цагдаа нар байгаа шүү дээ"

"Мэднэ ээ. Гэхдээ би заавал нэг зүйлийг асуух хэрэгтэй байна"

"Суурин утаснаас залгавал бүртгэл нь мэдэгдэхгүй. Тэр өрөөнд утас байдаг юм"

Жонвоны заасан өрөө рүү нь ороод харилцуурыг атган ээжийн дугаарыг хийж хариуг нь амьсгаа даран хүлээв.

"Байна уу?"

"Өө ээжээ, би байна Наби. Таниас яаралтай нэг зүйл асуух гээд"

귀물Where stories live. Discover now