6.

157 27 6
                                    

Nabi's pov.

Ард буун дуу гарахтай зэрэгцэн зүүн талаас хурдтай хар машин ирж зогсоод, цонхоо доош буулгавал Жонвонтой хамт ирсэн мөрдөгч залуу байх аж. "Хурдан суугаарай!"

Жонвон намайг түлхэн машинд суулгачихаад бид амжилттай зугтаж чадсан юм.

"Үнэхээр аймшигтай. Би ийм зүйл хийж байгаадаа итгэхгүй нь. Аав мэдвэл намайг алах байх даа?" Сонү жолоогоо атган ийн хэлэв. Тийм ээ, үнэхээр солиотой зүйл болж байна. Ийм зүйл болно гэж ерөөсөө бодоогүй юмсан.

Жонвон хажууд ёолон хүндээр амьсгаадаж байв. Түүний гар цус болсон нь харанхуйд тод харагдаагүй ч гаранд нь хүрэхэд мэдрэгдэв.

"Хөөе чи зүгээр үү?" гэхтэй зэрэгцэн ардаас тоолж барамгүй олон машинууд дохиогоо хангинуулсаар нэхэж байлаа.

"Сонү, Жонвон буудуулчихаж. Хурдан яваарай"

Тэр хурдаа нэмэн төв замруу гарч, урсгал сөрөн давхилаа. Жонвон харин энэ зуур ухаан нь балартаж байгаа бололтой, нүдээ нээж чадахгүй ёолон дуугарах аж.

"Чамайг үхчихвэл би найзыг чинь алаад зугтчихна шүү! Дөнгөж эхлэж байхад битгий үхэх гээд бай! Чи алуурчныг барьмаар байна гээд энэ хүртэл ирчихээд одоо үхэх гээд байгаа юм уу? тэнэг амьтан"

Цагдаагийн дохиолол илүү ойртож, Сонү ч хурдаа улам нэмсээр. Сонүг жолоогоо огцом зүүн тийш эргүүлэхэд хоёр ч машин хоорондоо мөргөлдөж, дэлбэрэлт үүсэв. Тэр хоёр бараг л шууд бусаар цагдаа нарын аминд хүрчихлээ.

Ахин ардаас дөрөв таван машин элдэж Сонү гурвыг өлхөн дөнгөв. Харин үлдсэн хоёрыг нь ганц л машин багтах нарийн гудамжинд дэлгүүртэй мөргөлдүүлж ахин ардаас хөөх машиний бараа тасарлаа.

"Жонвоныг яах вэ? Хурдан сумыг нь авч цусыг нь тогтоохгүй бол тэр үхэх нь"

"Одоо бид эмнэлэг явж чадахгүй. Бид одоо гэмт хэрэгтнүүд болсон"

"Тэгээд түүнийг харсаар байгаад үхүүлэх гэж үү?"

"Надад нэг мэдэх хүн байгаа юм байна. Наанаа байгаа цамцаар шархыг нь дарж бай"

Тэр ахин машинаа асаагаад хаа нэг тийш хөдөллөө. Хамаг хурдаараа явсаар хотоос холгүйхэн жижигхэн байшингийн гадаа зогсов. Сонү түргэн хөдлөсөөр Жонвоныг үүрээд байшин луу орсон бол би гадна нь хүн харж, машинийг холдуулахаар явсан юм.

Машинийг анх байсан газарт нь аваачиж тавьчихаад тэндээсээ ахин өөр машин хулгайлан унав. Хэсэгхэн хугацаанд ийм олон зүйл болчихсон болохоор ч тэрүү амьсгаа давчидаг, зүрх хурдан цохилох аж.

귀물Where stories live. Discover now