8.

166 24 1
                                    

Даргадаа шөнийн эргүүл хийлгэх хэрэггүй бид очно гэдгээ хэлчихээд хэлсэн цаг хүртэл нь байшиндаа төвхнөхөөр явлаа. Энэ бүгд яг хаана биднийг аваачих юм бол? Бүгдийн төгсгөлд биднийг ямар дүр зураг хүлээж байгаа бол?

Шөнө болоход бид хэрэг болсон газар хүрч ирэв. Наби гарч ирснээсээ хойш юу ч ярихгүй бүр юу ч идэхгүй байгаа нь миний санааг зовоож байлаа. Тэр угаасаа их зүйл яриад байх төрлийн хүн биш болохоор ганц үг ган хийхгүй байгаад нь нэг их гайхсангүй.

"Энэ өмнөх хэрэгтэний хийсэн хэрэг биш байна. Эсвэл алах арга барилаа өөрчилж, бүр хэргийнхээ газар эд мөрийн баримт үлдээдэг болж. Алсан арга нь өөр илүү тамлачихсан байна. Одоо та нар намайг бариж зогсоож чадахгүй хүссэнээрээ хийнэ гэж байгаа юм шиг л. Өмнөх аллагууд дээр үг бүтээж байсан тэр нь ч алга."

"Тэгээд хэн.."

"Би ямар далдыг харагч уу?"

"Хохирогч Им Жина. 18 настай. Ахлах сургуулийн төгсөх анги, ам бүл дөрвүүлээ. Дугуйлангаас нь тарж байхад нь унтуулаад энд авчирч сандалд хүлсэн. Хохирогчийн хумснуудыг татаж, зүү зоосон мөн... харгис новш..." Сонү сүүлийнхээ өгүүлбэрийг залгиад барьж байсан цаасаа надад өгчихөөд явав. Сонү хэт хэрцгий зүйлсэд мэдрэмтгий болохоор хэргийн тайлан, зураг гэх зүйлсийг хараад байдаггүй юм.

"Энэ хэрэгтэн хүмүүсийг зүгээр л таарахаар нь алаад байна уу эсвэл ямар нэг шалтгаанаас болоод байна уу?"

"Таарснаа алдаг гэж бодохгүй байна. Хэрэг гарсан газрууд хоорондоо нэлээн зайтай. Хүн алахын тулд энд тэнд очихоор хэмжээний ухаантай гэж бодохгүй л байна" гэж Наби хариулав.

"Шалтгаан нь юу юм бол?"

"Мэдэхгүй ээ"

Бүх зургийг нь дарж авчихаад эргэн байрандаа ирэв.

Nabi's pov.

Үнэн яагаад ийм өвдмөөр байдаг юм бол? Би ийм амьдралаар амьдрах ёсгүй байж. Зүгээр л миний хувь тавьлангаар тоглочихсон байна, хараал идэг. Яагаад..?

Жонвон бид хоёрын тархийг сольсноос болж түүний дурсамжууд надад харагдаж байгаа юм байна. Анхнаасаа би биш тэр алуурчин гентэй төрсөн юм байна шүү дээ. Миний аз жаргалтай, гэрэл дүүрэн өнгөрүүлэх ёстой байсан амьдрал зүгээр нэг хараал идсэн сэтгэцийн өвчтэй новшийн тоглоом болчихож. Яагаад заавал би гэж?

Замдаа алхаж явтал Сонү ирээд гарнаас минь чирсээр машиндаа суулгав.

"Чи чинь галзуурчихсан юм уу? Баригдчихсан бол яах юм?"

귀물Where stories live. Discover now