9.

161 28 1
                                    

Би ажлаа ч мартаж орхисон. Анхнаасаа бидний энэ хийж байгаа зүйл худлаа, бид өөрсдөө ч худлаа. Өөрийгөө хэдэн мянган удаа харааж зүхмээр байна. Энэ бүхэн яг юу болоод байгаа юм бэ? Би яах ёстой юм? Наби... үнэхээр өрөвдөлтэй юм.

Өөрийн ухаангүй байхдаа миний олсон ганц шийдэл бол Набигийн ээжтэй уулзах байсан юм. Тэдний гэрийг тойроод энд тэндгүй цагдаа харуул хамгаалалт байх бөгөөд азаар үнэмлэхээ хаяаагүй учир эргүүлүүдэд баригдсангүй нэвтэрлээ.

Дөч гарч яваа урт бор үстэй нүүрэнд нь насандаа баймгүй их үрчлээс тогтчихсон эгч намайг угтлаа.

"Тэр ирээгүй ээ. Ирэх ч үгүй биз"

"Би тэр талаар ярих гээгүй. Надад хорин гурван жилийн өмнө юу болсон талаар нэгд нэгэнгүй тайлбарла!"

Тэр юу ч мэдэхгүй гэж гүрийж, намайг хөөхийг завдаж байлаа. Яг юу болсон эсэхийг мэдэхгүй би тэр эгчийн боомилчихсон зогсож байсан. Энэ магадгүй миний цусанд байгаа генээс минь болж араатан төрх минь сэдэрч байгаагийн илрэл биз.

"Хэлье ээ, хэлье" түүний амьсгаа боогдож эцсийнхээ хүчийг шавхан ийнхүү хэлэв. Хүн гэдэг ийм л өчүүхэн амьтан үхлээс айж үхлийг хуурч чадна, үхэл тэднийг өршөөнө гэж боддог.

"Ярь!"

"Хорин гурван жилийн өмнө би хүүхэд олсноо мэдээд их баярласан. Ханидаа ч хайртай байсан. Гэтэл тэр ховор гентэй алуурчин байж таарсныг хүүхдээ авхуулахаас оройтож мэдсэн. Би түүний хүүхдийг төрүүлэхээс айсан. Нөхрийн маань найз гээд бас нэг эмч залуу надад хуурамч бичиг гаргаж өгч, Набигийн жинхэнэ ээжид алуурчин гентэй гэсэн бичиг өгүүлсэн юм. Тэгээд бид хүүхдүүдээ төрөхөөр нь сольж өсгөцгөөсөн. Наби үг дуу цөөтэй ч амьтанд хайртай зөөлхөн охин байсан. Гэтэл хагалгаанд орсныхоо дараа аймшигтай болж хувирсан. Тэр Хёншигийг алж, өөр олон аймшигтай зүйл хийж эхлэсэн. Яг л мангас шиг"

"Та хэдэн хүний амьдралаар тоглосноо мэдэж байна уу?"

"Уучлаарай би зүгээр л айсан. Би үхэх гэмтэй хүн." Үнэнг миний толгой дааж чадахгүй нь бололтой. Төрсөн биш ч гэсэн хайртай ахыг минь алсан алуурчин миний жинхэнэ аав байсан юм гэж үү? Байж боломгүй юм... Бид тэгээд яах юм? Хараал идсэн энэ бүхэн тэгээд яг яаж дуусах юм? Алуурчин ч баригдаагүй байхад, талдаа ч ороогүй байхад бүх зүйл орвонгоороо эргэчихлээ.

Сонү залгаад ойрхонд ахин хэрэг гарсан талаар хэлэв.

"Хохирогч Ий. 24 настай, цаад гудманд ээж дүүгийн хамт амьдардаг. Эрхэлсэн ажилгүй"

귀물Where stories live. Discover now