3.

177 31 4
                                    

Nabi's pov.

Жонвоны ярьсан зүйл миний сонирхлыг өөрийн эрхгүй татаж байлаа. Аавыг алуурчин гэж, өөрийнхөө биеэр сэтгэцийн өвчтэй алуурчин хүний цус урсаж байгааг мэдэхээсээ өмнө цагдаа болохыг их хүсдэг байсан даа. Муу хүмүүсийг барьж энх тайванг тогтооно гэж боддог байсан сан. Гэтэл одоо өөрөө энх тайванг сүйтгэж буй хүмүүсийн нэг нь болчихсон.

Цэцэрлэгт байхаасаа л гоц ухаантан, эмч юм уу цагдаа болоход тохирно гэж хэлүүлдэг байсан юм. Тэр чинээгээрээ би ч мөн өөртөө итгэлтэйгээр цагдаа болно гэж номын сангаар хэсүүчилж цуутай хэргүүдийг судладаг байлаа. 3 насандаа бичиг үсэг сурч, 5 насандаа ээжийн ч бодож дийлэхээргүй бодлогуудыг боддог, алдартан болох нь тодорхой гэж хэлүүлдэг. Гэвч буруу замаар алдартан болчихдог. Би төрөөгүй байсан бол сайхан даа.

Жонвоныг ахиж над дээр ирж олон зүйл асуун, хөмсгөө зангидан суухыг нь хармаар байна. Бас намайг дуурайж байгаа тэр хүн гэмгүй хүнийг алдаг бол түүнийг өөрийн гараар цааш нь харуулмаар байна.

Өдрийн хоолны цаг болоход нэг босож хананд өлгөсөн хуучирч, элэгдсэн хуанлиг нэг хараад Жонвон ирснээс хойш аль хэдийнээ зургаа хоночихсон байлаа. Хэргийнх нь зургийг ганцхан удаа харчихвал тэдэнд тус болохыг хүсч байна. Энэ бүгд хаанаасаа оргилоод байгааг мэдэхгүй ч миний тархи урьд хожид байгаагүйгээр их зүйлсийг эргэцүүлэн бодож, илүү хурдан ажиллаж байлаа.

"Хөөе, чи ингэхэд хэдтэй юм бэ?" Хажууханд унтдаг, над шиг хэнтэй ч үг солиод байдаггүй эгч надаас ийнхүү асуув.

"Хорин гурав" асуултанд нь энгийнээр хариулчихаад жижигхэн цонх руу харан, нарны элчийг мэдрэв.

"Яагаад тэгж их хүн алсан юм бэ?" Тэр хоёр дахь асуултаа өмнөхөөсөө аажуу дуугаар асуухад нь өнөөх хэдэн хариултаа өглөө. Тэр хариу үйлдэл гаргасангүй доошоо харан суув.

Гэнэт яагаад ингэж асуусныг нь мэдэхгүй ч би бас түүнээс яагаад энд ирснийг нь ариун цэврийн өрөө рүү босохоос нь өмнө амжиж асуув.

"Би гүтгэгдсэн юм. Хэн ч итгэдэггүй л дээ. Бас асуух гэж байгаа бол насаараа хорих ял авсан" гэчихээд босчихов.

"Ямар хэрэгт"

"Хүн амьны. Нөхөр хүүхдээ алсан гэж тэд намайг энд хорьсон"

Тэгвэл тэр ч бас зовлонгоосоо ангижрах хэрэгтэй биш гэж үү? Яагаад өдий хүртэл энэ бүгдийг тэвчиж, дөрвөн хананы дунд үхэх өдрөө хүлээн суусан юм бол?

귀물Where stories live. Discover now