Chapter 1

339 62 6
                                    

Сөүл Ганнам дүүрэг

Сөүл хотын төвд их сургуулиас тийм ч хол биш байрлалтай хотхоны 777-р байр. Гаднаасаа ч дотроосоо ч алдартай тансаг гэсэн бүхнийг хослуулан хийсэн байранд гарсан хүн амины хэрэг өмнөд солонгос улсын бүхэлд нь цочирдуулж одоо энэхүү байр аллагын хэргийн голомт болсон учир байрны эргэнд тойронд хүн битгий хэл нохой ч үзэгдэхээ больж Сөүлд хотод ганцхан энэ байр л тусгаарлагдсан бүс шиг болоод 5н сарыг ардаа үлдэж байгаа билээ.

Байрны эзэн болох 40 орчим насны эр ямар ч хэрэггүй болсон мэт хаягдаж үлдсэн энэ байранд хэтэрхий их мөнгө зарж босгосоноо бодон дотор нь бачуурч байх ч бас бусад хүмүүсийн адилаар аллага гарсан энэхүү газраас өөрийн эрхгүй жийрхэж байсан тул худалдахаар зар тавиад амжилт ололгүй аргаа барж байх ч үнэндээ хэн ч байрыг авахыг хүссэнгүй. Энэ нь ч мэдээж байсан юм, орчин үед хямдхан гээд 10 гаран хүний амь насыг авч одсон газарт амьдрахыг хүсэхгүй нь мэдээж юм. Байрны талаарх элдэв цуу яриа хаа сайгүй тархаж хүүхдүүд сүнстэй байр гэцгээн урдуур хойгуур нь эргэлдэж мод чулуу шидэх бол зарим нэг залуусийн хувьд аллага гарсан байранд орж нэвтрүүлэг хийхийг хүснэ. Тэдэнд хэн нь яаж хаана үхсэн болох л сонирхолтой байгаа мэт камер барьсан галзуу бүлэг залуус байнга эргэлдэх ч орж зүрхлэхгүй байх нь энэ байранд хичнээн аймшигтай зүйл болсон болхыг илтгэнэ.

Ингээд 5н сарын дараа байрны эзэн залууд аз тохиосон мэт л байрыг түрээслэх хүн гарж ирсэн бөгөөд эзэн ч уухай тас байраа түрээслүүлэхээр болж худлаа үнэн ярьсаар 6н залуухан оюутнуудад маш хямдхан бөгөөд боломжийн гэхэд багадахаар нөхцөлөөр түрээслүүлж тэдэнтэй шууд 2 жилийн гэрээ хийж орхисон юм. Мэдээж түрээсэлсэн залуус юу ч мэдэхгүй байгаа нь илт бөгөөд мөнгөны боломж муутай залуус тансаг зэрэглэлийн хаус яагаад ийм хямдхан талаар бодох ч үгүйгээр гэрээ хийж баяртайгаар байрандаа ирэх тэд үнэндээ юу тохиолдохыг хэн ч гадарлахгүй биз.








Хаая гааяс нилээн сонирхолтой зүйл өрнөх байх шүү хайрлаж өгөөрэй.

𝐏𝐀𝐑𝐀𝐒𝐈𝐓𝐄Where stories live. Discover now