Chapter 5

196 33 10
                                    

Тэхён сандран шууд л гэрээсээ гаран харвал хар хувцастай залуу Юнгитэй нэг юм ярьж байгаад Тэхёныг гарж ирсэн даруйд цааш гүйсээр алга болох бөгөөд том нүдэлсэн Юнги байрандаа зогссоор л байх аж.

"ахаа та зүгээр үү? саяын хүн хэн байсан бэ? та таньдаг хэрэг үү?- гэсээр  сандран асуухад Юнги "би мэдэхгүйгээ чихэнд нэг юм шивнэх шиг л болсон би тэрийг нь сонсоогүй" гэхэд Тэхён "та чинь дүлий юм уу? яагаад сонсдоггүй юм" гэхэд Юнги чихэвчээ харуулаад "би чихэвчтэй байсан юм ингэхэд яагаад ингэж асуугаад байгаа юм" гэхэд "зүгээр л саяын хүн сэжигтэй санагдаад сүүлий үед байнга таарах болсон" гээд толгойгоо маажихад Юнги багахан инээн "ажигч гэдэг  нь зүгээр март даа яаавал гэж энэ хавиар амьдардаг ч юм билэв үү" гэсээр Тэхёныг дагуулан гэрлүүгээ оров. Тэхён хэсэг бодол болсон ч Юнгигийн үгийг сонсохоор шийдэн зүгээр л юу бодохгүйгээр орон дээрээ унаж тэр чигтээ унтаад өгөв.

Амралтын өдөр тул гэрийн гишүүд бүгд байх бөгөөд ажил ихтэй Юнги харин явахаар бэлдэн зогсох аж. Тэхён өчигдөр оройтож унтсандаа ч тэр үү нойрмоглон гал тогоонд зогсох бөгөөд Намжүүн хэн нэгэнтнй утсаар ярьж байгаад бусадруугаа харан "залуусаа дахиад нэг хүн нэмэгдэхээр боллоо сая эзэн ах ярьж байна өнөөдөр ирнэ гэнээ" гэхэд Жинтэй суваг булаацалдаж байсан Хусог "тэгвэл ахаа миний өрөөнд ор гээд хэлчих би Юнги ахын хажуугийн өрөөнд ормоор байна" гэхэд Юнги " яагаад заавал би гэж" гэсээр ярвайхад Хусог инээн "учир нь та их чимээгүй" гээд гялс босон өрөөгөө сулалхаар явж Юнги дураараа л бол хэмээн хэлээд яваад өгөх бол удаачгүй түүнтэй зөрөн өрөө хөлслөх залуу ч ирж таарав.

"сайн байна уу? эрт ирж байна шүү алив оролдоо" гэсээр хаалга тайлж өгөсөн Жонгүг зай тавьж өгөөд ачаанаас нь өргөлцөн оруулахад бусад нь түүн дээр бөөгнөрөх аж.

"сайн уу? Намайг Намжүүн гэдэг харин тэднийг Хусог, Юнги, Тэхён, Жонгүг, бас Согжин цаашид дотно байцгаая" хэмээн хэлээд гараа сунгахад залуу тийм ч таатай хүлээн авахгүйн дээр үгийн зөрөөгүй цүнхнүүдээ булааж аваад дээд давхарлуу явчих нь тэр.
Залуус ч ард нь гайхан хоцров.  Тэдний шинэ өрөөний найз хэцүүхэн залуу байхнээ гэсэн бодол төрсөөр өөр өөрсдийнхөө хийх зүйлсийг хийж эхлэхэд дээд давхарт амьдардаг Тэхён Согжин болон Жонгүг нар дээд давхар луу явсан бүдүүлэг залуугийн араас гартал тэрээр Тэхёны өрөөний өмнө зогсож байх аж.
"юу хүн гуай наад өрөөнд чинь би орчихсон юмаа ганц л өрөө үлдсэн нь доод давхарт байгаа" хэмээн Тэхён хэлэхэд өнөөх залуу хэсэг харж зогссон ч бас л үг дуугаралгүй эргээд хүйтэн гэгч нь Жонгүгт хандан "би доод давхарт байж чаддаггүй юм хоёулаа өрөөгөө сольцгооё" хэммэн бараг л тулгах аятай хэлэхэд Жонгүг сандчин "ю...юу бб..би.... чадахгүй ээ" гэсээр түгдчиж орхивол залуу шууд л ачаагаа Тэхёны өрөөний чанх урд байрлах Жонгүгийн өрөөг онгойлгон цүнхээ орон дээр нь шидээд "оронд нь чиний хүссэн юмыг өгөх болохоор өрөөгөө сольчих" гэхэд залуугийн бүдүүлэг байдлыг тэвчиж чадаагүй Согжин "хөөе өөрөө хэн болчихоод бусдыг ингэ тэгэ гээд байгаа юм дургүй байвал өөр байр хай энд чи ганцаараа түрээсээ төлөөгүй" гээд Жонгүгийн орон дээр шидсэн цүнхийг нь шидэж орхиход өнөөх нь Согжиний энгэрэнс заамдаад авахад Согжин ч зөрүүлэн заамдаж орхих нь тэр "миний юманд дураараа хүрэх хэрэггүй" гэснээр байдал бишдээд ирэхэд Тэхён тэдний голоор орон салгах гэж оролдов.
"залуусаа хэл амаараа учираа олцгоо Согжин ахаа тавьчих бас чи дөнгөж ирчихээд ёс зүйтэй байх хэрэгтэй юм бишүү" гэхэд тэдний чимээнээр дээш гарж ирсэн залуус ч Согжинийг хойш татна.
"ахаа боль оо би доод давхрын өрөөнд орчихъё угаасаа сольдог юм билүү гэж бодож байлаа" гээд Жонгүг өөрийн юмнуудаа цүнхэндээ чихэн өрөөнөөс гарахад Согжин энгэрийг нь дугтран тавиад "аятайхан л байгаарай даа би тийм ч сайхан ааштай хүн биш чи энд өөрийн гэрт байгаа юм шиг аашлах хэрэггүй" гэсээр мөрлөн өрөөндөө ороод хаалгаа түгжиж өнөөх залуу ч Жонгүгийн сулалсан өрөөрүү ороод хаалгаа дангинатал түгжиж орхих нь тэр.



Udaachihlaa sorry

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 09, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝐏𝐀𝐑𝐀𝐒𝐈𝐓𝐄Where stories live. Discover now