Chapter 3

171 36 7
                                    

Тэхён шинэ байрандаа ирээд нэг цаг болсон ч түүнтэй хамт түрээслэх хүмүүс хараахан ирээгүй байх бөгөөд хамгийн түрүүнд ирсэн учир хоёр давхрын хамгийн том өрөөг өөрийн өрөө болгон өргөмжлөөд амжив. Хаус дээр доороо нийлээд 4н нойлтой нийтдээ долоон өрөөтэй байх бөгөөд гал тогоо зочины өрөө хоёр залгаатай цаашлаад фитнесс хийх зориулалттай заал шиг л том өрөө хамгийн гайхалтай зүйл нь байшин дотроо усан сантай нь Тэхёныг үнэхээр их гайхшруулж байсан юм.
Угаалгын өрөөний жакуз саун гээд тиймхэн үнээр ийм тансаг байранд амьдрах болсондоо үнэндээ итгэсэнгүй. Солонгос улсад галзуучихаагүй л 20 сая воны барьцаа өгөөд ийм байранд амьдарна гэдэг үнэхээр бүтэшгүй зүйл билээ.

Тэхён өрөөгөө тохижуулаад бараг л дуусч байтал нэг давхарт хаалга тогших сонсогдох бөгөөд хамт түрээслэх хүмүүсийн нэг гэж таамагласан тэрээр хурдхан доош буун хаалгаа тайлвал өөрөөс нь бага зэрэг өндөр бараг л чацуу гэж хэлж болохоор өндөртэй тас хар үсээ урдуураа унжуулан нүднийхээ доогуур анзаарахгүй байхын араггүй хөх зураас татуулж цайвар жийнс цагаан цамцтай хослуулан өмссөн царайлаг залуу зогсох бөгөөд гартаа барьсан цаасаа нэг харж байрлуу нэг харж нилээд эргэлзсэн байртай зогсох аж.

"аан энэ нөгөө түрээсийн байр мөн үү? Би андуурчихсан юм байхдаа. Тэр хүн хаягаа буруу биччихсэн юм болов уу?" гээд өнөөх цаасаа Тэхёнруу сунган харуулав.

"энэ түрээсийн байр мөөн алив оролдоо" гэсээр Тэхён өнөөх залууд зай тавьж өгвөл тэрээр их гайхсан байртай хөлөө зөөсөөр орж ирэх аж.

"дээбаак энэ байр үнэхээр мөн юм уу? Гайхалтай солиотой галзуурмаар юмаа үнэхээр энэ байр миний новшийн хямдхан түрээсэлсэн байр мөн гэж үү?" гэсээр орилох залууг Тэхён хачин гэж бодсон ч тийм хэмээн толгой дохих аж.

"үнэндэн би ч бас түрүүхэн ирчихээд их гайхсан гайхалтай байгаа биз?" гэхэд залуу толгой дохин байран дотрохыг сонирхлн харна.

"заза үнэхээр солиотой тэгэхээр танилцацгаая намайг Ким Согжин гэдэг Ёонсэй их сургуулийн 3р курсийн оюутан" гээд гараа сунгахад Тэхёнд залуугийн нээлттэй хийгээд чөлөөтэй байдал нь ихээхэн таалагдав.

"намайг Ким Тэхён цагдаагийн акдемд сурах гэж байгаа одоогоор шалгалтанд бэлдэж байгаа танилцахад таатай байна" гээд гараас нь атгахад Согжин томоор инээн

"цаашдаа бие биедээ тусалж байя чи надаас дүү юм байна хён гэж дуудаж байгаарай" гэхэд Тэхён толгой дохин Согжиний ачаанаас өргөн оруулав.

"тэгэхээр дээд давхарт 4 өрөө доод давхарт 3 өрөө байсан та нөгөө хүмүүсийг ирэхээс өмнө өрөөгөө сонгочихвол гоё өрөөнд орж чадах байх би өрөөгөө хоёр давхрын захын өрөөг сонгочихсон" гэхэд Согжин юу ч бодолгүйгээр "окэй тэгвэл би чиний хажуугийн өрөөнд орчихье" гэхэд Тэхён дуртай нь араггүй Согжинтой ачааг нь зөслцөн өрөөнд нь оруулж өгөхөд бас л хонх дуугарч Согжинтой хамт хаалгаа тайлвал нэг өндөр залуу улаан үстэй залуутай хамт зогсож байв.

"сайн байна уу? Энэ түрээсийн байр мөн үү? Бид хоёр андуурчихсан юм байхдаа" гэх асуулт тавих бөгөөд Согжин Тэхён хоёр хөхрөөд тэр хоёрыг орохыг дохив.

"мэдээж мөн та хоёр андуураагүй танилцахад таатай байна намайг Согжин харин түүнийг Тэхён дээд давхрын чинь өрөөний хамтрагчид" гэхэд хоёр залуу гар барин "аан за бидэнд ч гэсэн таатай байнаа намайг Ким Намжүүн" гэх бол улаан үстэй залуу "Жон Хусог таатай байна" гэв.
Ингээд залуус өөр өөрсдийн өрөөг сонгож зогссоор удаагүй байхад дахин хонх джгарах бөгөөд ахлах сургуулийх бололтой хүү суурин компьютероо тэвэрчихсэн араасаа аймшигтай том цүнх үүрчихсэн байх бөгөөд анх ирсэн хүмүүсийн адилаар өнөөх асуултыг тавиад тэднийг багахан инээлгээд амжих аж.

"чи ахлах сургуулийн хүүхэд шиг харагдаж байна" гэж Намжүүн чухал царайлан хэлэх бөгөөд бусад нь ч гэсэг гайхсан нь илт байх аж. Ахлах ангийн хүүхдийг тэр болгон ганцаараа амьдар гээд явуулахгүй шүү дээ.

"үгүй дээ би насанд хүрсэн оюутан" гээд инээхэд бусад нь ч буруу ойлгосондоо бантан инээлдэнэ.

"заза тэгвэл ч яахав чамайг хэн гэдэг юм?"

"Жон Жонгүг Хангүг их сургуулийн 1р курс дөнгөж л орж байгаа " гэж өөрийгөө танилцуулж бусад нь ч хоорондоо танилцсаар тэд эхний өдрөө дуу шуугиантай угтав. Мэдээж тэд хоорондоо торох юмгүй дотносох бөгөөд Намжүүн Хусог хоёр багын найзууд тул уур амьсгалч илүү чөлөөтэй амар байлаа.

Орой болж тэд шинэ байрааа тэмдэглэн уухаар болцгоон найрлаж байтал дахин нэг шинэ зочин ирсэн нь Мин Юнги байв.


tooj com bichdeg hvn algaa 🥲

𝐏𝐀𝐑𝐀𝐒𝐈𝐓𝐄Where stories live. Discover now