Chapter 2

187 35 0
                                    

"Баярлалаа таньд үнэхээр их баярлалаа та их өгөөмөр хүн юмаа ийм үнээр ийм үнэтэй байрыг ийм хямдхан түрээслүүлээд л над шиг оюутанд үнэхэр их аз тохиолоо" хэмээн нилээд өндөр хөрслөг бор арьтай 25 орчим насны өөртөө тун зохисон шил зүүсэн өтгөн буржгар үстэй залуу байрны эзэн болох Ким Дун Сог гэх залууд баярласнаа илэрхийлэн бөхийх бөгөөд тэрээр эелдэг гэгч нь инээн гар бариад байрны түлхүүрийг гарт нь атгуулав.

"ахдаа талархаад хэрэггүй дээ залуу минь тэр байранд амьдрах хүн байхгүй бас зарах хайран байдаг болохоор л чам шиг хүүхдүүдэд ийм хямд үнээр түрээслүүлж байгаа юм. Эцэг минь тэр байранд амьдарч байгаад насныхаа эцсийг үзсэн болохоор ах нь эцгийгээ бодоод өндөр үнэ хэлж чадахгүй байгаа юм тиймээс болж өгвөл удаан байвал сайн байна" гэсээр мөрөн дээр нь эелдэг гэгч нь товшоод явахад ард нь үлдсэн залуу баярласандаа бүжиглэсээр үлдэв. Мэдээж Дун Сог гэх эрийн хэлсэн бүгд худлаа гэгдийг бас байранд ямар аймшигтай зүйл болсонг мэдвэл энэ азгүй залуу яг одоо араас нь гараад түлхүүрийг нь нүүрлүү нь шидээд барьцаанд өгсөн 20 сая воноо аваад явах байсан биз.

"Ахаа би байраа олчихсон одоо очоод ачаагаа авах болохоор та гаралгүй хүлээж байгаарай" гэсээр буржгар үстэй залуу бөөн баяр болон ах гэх хүнтэйгаа утсаар ярьсаар автобусанд суух бол утасны цаанаас ахынх нь өөдрөг дуу сонсогдоно.

"ашгүй дээ Тэхён аа ах нь хүлээж байх болохоор яаралгүй хурдан ирээрэй" гэхэд Тэхён ойлгосоноо илэрхийлэн утсаа таслаад цонхоороо харвал саяхан түүнээс салсан байрны эзэн барьцаанд өгсөн цүнхтэй 20 сая воныг нь хэн нэгэнд өгж байхыг олж харсан ч юу ч бодолгүйгээр амандаа дуу аялсаар өнгөрөв.

"Тэхён аа чи үнэхээр азтай юмаа Ганнамд тийм хямдхан байр олсон гэж үү? Итгэмээргүй юм тэгээд эзэнтэй нь уулзсан юм уу? Яагаад тийм хямдхан түрээслүүлж байгаа юм?" гэсээр баяртай нь араггүй цүнхэндээ хувцсаа чихэх дүүгээ даган асуух бол Тэхён дэгдсээр "уулзсаан сая уулзаад гэрээгээ хийчихээд ирсэн, өмнө нь тэр хүний аав нь амьдрач байсан гэсэн одоо аав нь өнгөрчихсөн болохоор байр нь хоосроод аавыгаа бодсондоо хүмүүст буян больё гэж бодоод хямдхан түрээсэлж байгаа гэсэн" гэхэд ах нь эргэлзсэн байртай толгойгоо маажих аж.
"тэгээд чи ганцаараа түрээслэх юм уу?"

"үгүй ээ надаас гадна өөр оюутнууд бас байгаа гэсэн миний үеийн хүмүүс гэсэн болохоор та санаа зоволтгүй дээ тэглээч тэр их сайн хүн шиг харагдсан" гэхэд ах нь толгой дохиж арай ч өөрийнх нь бодож байгаа зүйл биш байлгүй дээ гэж бодон зогсох аж. Түүний дүү юу ч мэдэхгүй гэнэн ч гэсэн арай тийм гэнэн бас азгүй байна гэж байхгүй байлгүй дээ гэж бодсон тул дүүдээ хэлэх гэснээ цааш залгиж орхиод тарааж шидсэн хувцсыг нь янзлан хийж хачин бодолдоо өөрийгөө гайхна. Ганнамд ганцхан тэр байр байхгүй шүү дээ Ганнам бол том дүүрэг эзэн нь үнэн хэлсэн ч байж болно.

Тэхён хоёр давхар хаусны өмнө баяртайгаар зогсох бөгөөд өөрийнхөө ачаад үүдэнд тавиад өөрт нь өгсөн түлхүүрээр байшингийн хаалгыг түлхүүрдэн орохоор хаалга нээх бөгөөд эргэж харан ачаагаа авахдаа хашааных нь гадна хачин царайлан ам амандаа шивнэлдэх хүмүүсийг анзаарахгүй байж чадсангүй. Хашаанаас нь нилээд зайтай зогсоод Тэхёнруу харан зогсох хүмүүсийн царайнд таатай зүйл ажиглагдсангүй бөгөөд Тэхён хөршүүд нь байх гэж бодсондоо баяртайгаар гараа даллан "Сайн байна уу? Энэ байранд амьдрахаар болсон хүн байгаа юмаа та манай хөрш үү?" хэмээн эелдэг асуухад Тэхёныг өөрсөдтэй нь яриад байгааг мэдсэнсэн хүмүүс хачин гэгч нь нэг нэгнээ нударсаар Тэхёны асуултанд хариулалгүйгээр цувран алга болоод өгөв. Тэхён гайхсан ч нээх юм бодолгүйгээр шинэ байрандаа хөл тавьж баяртайгаар инээмсэглэв.

"үнэхээр гоё байр юмаа гайхалтай энд амьдарна гэдэгтээ итгэж чадахгүй нь " гэсээр өөртөө өөртэйгөө ярин энэ тэрүүгээр холхин байрны зохион байгуулалт болоод дизайныг бишрэн шогшрох аж.







Ийм тэнэг ч байх гэж хха😂

𝐏𝐀𝐑𝐀𝐒𝐈𝐓𝐄Where stories live. Discover now