Chapter 4

156 33 6
                                    

Мин Юнги дуу цөөтэй барагтаа бол үг унагахгүй бөгөөд бүхэлдээ хар хувцас өмсөж нүүрээ ч мөн далдалсан байв. Илүү дутуу зүйлгүйгээр өөрийгөө Мин Юнги гэж танилцуулсан түүнийг бага зэрэг хаалттай маягийн хүн гэдгийг мэдсэн ч бусад нь тоолгүйгээр тэд дотносож амжих аж.

"залуусаа ингээд дахиад ирэх хүн байгаа юм уу? Одоо ганцхан л өрөө үлдчихсэн үү?" гэж Хусог асуухад Намжүүн толгой дохиж "тийм байхаа надад 6 уулаа байх болно гэж хэлсэн дахиад хүн нэмэгдвэл нэг л хүн нэмнэ шүү бид түрээслэгчид ч гэсэн хэтэрхий олуулаа бол тухгүй" гэхэд бусад нь санал нэгдэн толгой дохив.

"гэхдээ манайхаан сая намайг дэлгүүр орчихоод ирсэн чинь хүмүүс хачин хараад байсан та нарлуу тэгж хараагүй юу?" гэж Согжин шар айргаа балгангаа асуухад Тэхён өдөр болсон зүйлийг санан "тиймээ тэгсэн надтай юм ч ярихгүй байсан их хачин" гэхэд Намжүүн "угаасаа тэгнэ шүү дээ энэ чинь баячуудын хороолол бид нар шиг түрээслэгчид тэдний дунд орчихвол дургүй нь хүрнэ шүү дээ тэдний өнгө төрх алдагдах болохоор тиймээс тоохгүй л байцгаая баячуудтай орооцолдох дэмий" гэхэд бүгд санал нэгдэж шар айргандаа халцгаасан залуус яриа нь замбараагүй болж эхдэх бөгөөд уулгүй үлдсэн Жонгүг түрүүлэн өрөөндөө оров. Тэдний ихэнх нь ийм тансаг байр яагаад ийм хямдхан байгаа талаар нэг нь ч судлаагүй нь гайхмаар бөгөөд тэдэнд төстэй тал нь нэг л байсан юм.

Сарын түрээс хямдхан мөн тэд өөрт байсан бүх мөнгөө байрны барьцаанд өгсөн явдал байлаа. Тэхён бүр эцэг эхийнхаа бүх зүйлээ шавхан өгсөн мөнгийг барьцаанд өгж одоо юу ч үгүй үлдсэн байв.
Намжүүн архи тийм ч их уухгүй ч амархан согтдог бололтой үргэлж л байр сайхан байгаа талаар ярих бөгөөд тэрээр Хусогтой анх 7н настайдаа найзалж 17н жил найзалсан сайн найзууд аж. Намжүүн төрийн албан хаагчийн шалгалтанд бэлдэхийн тулд нойр хоолгүй зүтгэж байгаа бол Хусог сургуулиас илүү бүжигт дуртай тул бүжгийн клубт явж мөрөөдлөө биелүүлж яваа нэгэн Жонгүг дөнгөж л ахлах сургуулиа төгсөж их сургуулийн эхний жилээ угтаж байгаа хүү харин Юнги бол олон ажил давхар хийдэг ядуу оюутан. Тэхён ахтайгаа адилхан цагдаа болно хэмээн сэтгэл шулуудсан мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүү. Залуус хэтэрхий адилхан байгаа нь тэдний хурдан хугацаанд дотно болохор тусалсан байж мэдэх юм. Байранд нүүж орсноос долоо хоног өнгөрөв. Онцын зүйлгүй бүгд ачаа тээшээ янзлаад төвхөнж авсан байх бөгөөд байшин өдөртөө байнга эзгүй байдаг болов.

Баасан гараг

Тэхён давтлагаа тарчхаад байрандаа ирэхэд нам гүм орчин угтаж дээд давхараас Согжиний тоглоомон доо улайран орилох үе үе дуулдана. Тэхён анзаарсан зүйл бол Согжин компьютерийн донтой өдөр шөнөгүй тоглож байдаг нь Тэхён түүнтэй зэргэлдээ өрөөнд орчихсондоо харамсахад хүргэсэн юм. Бас байранд орсноос хойш Тэхён хичээлээ хийж байгаад хальт цонхоороо харах үед нэг залуу байшинруу галзуу юм шиг л ширтэж цаг орчим зогсож байгаад явдагаар барахгүй камер барьсан хүмүүс ирж зураг дараад явдаг тохилдол олон болов. Энэ байдал заншил мэт л өдөр бүр үргэлжилж угийн ажигч зантай тэрээр үнэндээ олон зүйл бодохыг ч хүссэнгүй зүгээр л тоохгүй байхаар шийдээд байсан юм. Гэхдээ өнөөдөр үүдэнд нь зогсож байдаг хүн байхгүй байсанд багахан гайхаж өөрийн эрхгүй өрөөнийхөө цонхоор харуулдан ширтнэ. Түүнд үнэхээр тэр ирэх үгүй нь сонирхолтой байсан бөгөөд хэрвээ гаж донтон эсвэл хулгайч байж таараад байрыг нь ажиглаж байх юм биш биз гэсэн бодол толгойд нь эргэлдэх аж. Шөнийн 12 цаг болоход Тэхён хэтрүүлж хичээл хийснээ гайхан түр амс хийхээр тагтан дээр гартал өнөөх хүн нь дүрээрээ зогсож байх бөгөөд бүхэлдээ хар хувцасласан байх аж. Тэхён ч хар шөнө байшинг нь ширтэж зогсоо хүнээё бага зэрэг жийрхэн буцан өрөөндөө орох гэж байтал Юнги ажилаасаа тараад ирж байгаа бололтой байшинг нь чиглэн алхана. Гартаа хар тортой зүйл барьсан нь чихран хүнгүй нам гүм гудамжинд сайн сонсогдох бөгөөд хар хувцастай хүн Юнгигийн ирж байгаа зүг толгойгоо эргүүлсэнээ өөдөөс нь алхаж эхлэхэд Тэхён гэнэтхэн л сандраад явчих нь тэр.



neeh hvn unshihgvv bnaa te

𝐏𝐀𝐑𝐀𝐒𝐈𝐓𝐄Where stories live. Discover now