Ep17. Спорт өдөрлөг

1.2K 163 42
                                    

~•°•~

"Тайлбарлаад өгч болох уу?"

Бэкхён Сожин хоёр шал ширтэн буйдан дээр сууцгаана. Яг одоо тэдэнд урд нь зогсох Субины нүд рүү харах эрх байхгүй мэт санагдана.

"Болох уу? Сожин?"

Сожин юу хэлэхээ мэдэхгүй сандрахдаа уруулаа хазан, хөлөрсөн алгаа хооронд нь үрэх аж.

"Ю-юу л даа... Би танайд усанд орчхоод тэгээд..."

Үүнээс хойш өөрөө ойлго гэсэн мэт дуугүй болоход нь Субин тас тас хөхрөн өнөө хоёроо цочоогоод амжив.

"Эгч ээ, зүгээр үү?"

"Хайрт минь, яагаад байгаа юм бэ?"

"Уучлаарай, инээд хүрээд" гэснээ инээдээ зогсоон төв царайндаа буцаад шилжлээ.

"Энд нэг л худлаа ярилт явагдаад байна даа?"

Ноцтой ч байж болзошгүй энэ асуудалд Субин санасныг бодоход тайван, буурьтай хандаж буй нь Бэкхёныг харин ч айлгаж байв. Солиорсон мэт тэр инээдний цаана юу нуугдаж байдгийг Бэкхён сайн мэднэ. Ямар нэгэн аймшигтай тэсрэлт болох гээд байна аа гэсэн үг.

"Та хоёрт үнэнээ хэлэх хэд хоногийн хугацаа өгье. Кан Сожин, чи яг одоо гэртээ хариад илүү дээр зүйл бодож ол. Харин Бён Бэкхён, чамайг үнэнээ өчтөл нэг өрөөнд байхгүй гэж мэд"

Субин ийн хэлээд өрөөндөө орон, худалч хүнд бараг л ямар ч чимээ гаргасангүй маш зөөлнөөр хаалгаа хаалаа.
Энэ явдлаас таван минутын дараа унтлагын өрөөнд ямар нэгэн зүйл нурж хагарахтай төстэй замбараагүй чимээ сонстож, тэсрэх бөмбөг одоо л дэлбэрч байгааг ойлгохдоо Бэкхён, Сожин хоёр илүү ихээр айж эхлэх нь тэр.

"Ах аа, үнэнийг хэлэхгүй л бол тайван суух арга үнэхээр байхгүй бололтой. Та чадахгүй гэвэл би бүгдийг нь үнэнээр нь хэлнэ"

「Cmpltd」Эхнэр Уурлана S3 || BBHWhere stories live. Discover now