Ep09. Анхны хайр хоёр удаа

1.7K 189 39
                                    

~•°•~

Субин маш олон зүйл ярьсныхаа дараа
"Хэрэггүй зүйл авах нь битгий хэл хараад ч хэрэггүй. Ойлгов уу Бён Жэхён" хэмээн үглэлтэндээ цэг тавиад хажуу тийш харвал Жэхён хажууд нь алга.

"Бурхан минь гэж, хаана хаягдчихав аа?!"

Эргэн тойрноо тойруулан харж уруулаа хазан сандрах Субинд Жэхён алга болоод хэр удаж байгаа тухай таамаг ч байсангүй. Тэгэхээр ямартай ч тэр бүх хугацаанд ганцаараа л үглээд яваад байсан аж.

Угтаа бол өнөөдөр ажил, хичээлийн өдөр ч гэлээ Жэхёны сургуульд гал гарсан гэх мэдээгээр тэр өнөөдөр хичээлдээ явалгүй ээжтэйгээ хамт их дэлгүүрээр хэсч явсан юм. Гэтэл хүүхэд л болсон хойно энэ тэрийг сонирхон явж байгаад ээжээсээ төөрчихөж л дээ.

"Жэхён, Жэхён-аа..."

Хүн, хөл тасралтгүй холхих энэ том дэлгүүрийн хаанаас гэж хүүгээ хайхаа үл мэдэх бүтэлгүй ээж Субин санаа зовон сандрахдаа нэрийг нь дуудан гүйхээс өөрийг үл хийж чадна.

"Субин уу?"

Амьсгаа авахаар түр зогсож байсан Субиныг хүүхдээ алга болгочихоод багтарч ядаж байхад нь хажуугаас нь дуулдсан хэн нэгэн эрэгтэйн энгийн асуулт ч төвөгтэй санагдаж байв.

"Тийм ээ, тийм! Тэгээд яах гээв?!"

Үнэхээр стресстэй байсан тул бүдүүлгээр ийн хэлэхдээ ч тэр нүдээрээ Жэхёныг хайсаар байсан юм.

"Би Минхёг байна. Таньж байна уу?"
(BTOB Minhyuk)

"Юу!" гэсээр Субин амьсгаагаа дарж ядан хөмсгөө зангидаж, өнөөх залуу руу сая л харцаа шилжүүлвэл ууртай царай нь шууд л гайхсан царайгаар солигдчихлоо.

"М-Минхёг?"

• • •

"Ээж? Ээж ээ?"

Жэхён ээжийгээ хайн, урдуур хойгуур зөрөх том хүмүүсийн хөл дор орчих гээд энэ тэрүүгээр гүйнэ. Гэвч төөрчихлөө гэх айдас нь тоглоомын тасаг дээр ирээд л алга болчихно. Нүдэнд өртсөнөө сонирхож яваад залхах үедээ төөрснөө санаж, ээжийгээ хайн сажилж явсан хэд хэдэн бүтэлгүй оролдлогын дараа өөрт хамгийн ойр байснаар нь спорт хувцасны тасгийн үйлчилгээний ажилтнаас тусламж хүсэхээр шийджээ.

「Cmpltd」Эхнэр Уурлана S3 || BBHWhere stories live. Discover now