Ep06. Хорт хавдар

1.8K 200 14
                                    

~•°•~

"Янз бүрийн асуудал гарвал миний утас…"

"Нээлттэй гэж үү?"

"Унтраастай байх болно. Би жаахан тайван баймаар байна"

Субин гутлаа өмсчихөөд хамгийн сүүлд нарны шилээ зүүв.

"Машиныг чинь унаж явна"

"Тэг дээ хайрт минь. Болгоомжтой яваарай"

"Надад санаа зовоод байна уу, машиндаа санаа зовоод байна уу мэдэхгүй юм. Ямартай ч хүүхдүүдийг сайн харна шүү! Баяртай"

Энэ нь Субины сүүлчийн үг байсан ба үүдний өрөөний тавиур дээрээс Бэкхёны машины түлхүүрийг аваад гарлаа. Өнөөдөр буюу амралтын өдөр Субин сар гаран очоогүй аав ээж дээрээ очихоор Инчон руу явахаар болоод байгаа нь энэ юм. Бэкхёнтой хамт явах гэсэн ч ажлаасаа хоцорсон шалтгаанаар хэд хоног сунаж ажиллаад маш их ядарсан байгаа түүнд 30 минут машин барих эрч хүч байгаагүй. Тэглээ ч хадмындаа очиж томоогүй, хүүхдээрээ сэтгэхүйтэй гэж дуудуулах хүсэл алга байсанд хоёр дайсны цэргээ харж үлдэх замыг сонгосон юм.

Бяцхан Нахён одоогоор унтаж буй тул Бэкхён зурагт үзэн буйдан дээр хэвтэнэ. Охин сэрчихвэл түүнд зурагт үзэх зав гарахгүй л байх.
Удалгүй гал тогооноос хоёр аяга кофе барьж, амандаа ууттай чипс зуусан Жэхён хүрч ирж Бэкхёнтай нэгдэн хажууд нь суугаад, зурагтаар гарах We bare bears хүүхэлдэйн киног тэд хамтдаа үзнэ.

"Нээрээ аав. Багш намайг даалгавраа ямар ч алдаагүй сайн хийсэн байна гэсэн"

"Миний ачаар шүү дээ"

"Тэгээд үнэнээ хэл. Аавд чинь хэн тусалсан бэ? гэж асуусан"

"Чи арай аавд нь өвөө нь тусалсан гэдгийг хэлчихээгүй биз!"

"Мэдээж би тэгж хэлээгүй. Харин аавд эмээ тусалсан гээд хэлчихсэн" гээд Жэхён ухаантай үг хэлсэн мэт инээмсэглэн толгой дохисоор кофеноосоо нэг балгахад Бэкхён харин толгой сэгсрэнэ.
Үүнээс хойш хүүхэлдэйгээ үзээд 5 минут орчим чимээгүй суусны дараа чалчаа Жэхёны ам нь загатнасан бололтой ахиад л юм ярьж эхэллээ.

"Аав, сар яагаад одноос том байдаг юм бол?"

"Мэдэхгүй юм даа"

"Тэгвэл нарны гэрэл яагаад ийм хурц байдаг юм бэ?"

"Мэдэхгүй юм даа хүү минь"

「Cmpltd」Эхнэр Уурлана S3 || BBHWhere stories live. Discover now