Ep02. Сатаны дүү Субин

2.2K 254 18
                                    

~•°•~

  Ажлаасаа хоцорсон Бэкхён ахиад л хулгайч шиг гэтсээр ширээ рүүгээ явж байтал Ким дарга ахиад л бариад авах нь тэр.

"Залхаж байна шүү Бён Бэкхён, гэрээсээ эрт гарчихаж болдоггүй юм уу?"

"Харин эрт гарахад оройтчихсон байсан юм аа"

Ким даргын яв гэх дохионоор Бэкхён ширээндээ очлоо. Хоцроход нь байнга үглэсээр байгаад сүүлдээ ч бүр залхсан тэрээр зүгээр өнгөрөөдөг болчихож. 2,3н цагаар цагаа урагшлуулчихаад бусдаас түрүүлж алхдаг, ирээдүйгээс ирсэн атлаа л хоцорчхоод байдаг сонин хүнийг Бэкхён гэнэ.
Ажлын ширээндээ ирээд, компьютерээ асахыг хүлээж суухдаа хажуу ширээний Чанёолыг барайчихсан, нэг л идэвхгүй байгааг олж харав.

"Юу болоов? Шартчихаа юу?"

"Миний гэрлэх гэсэн бүсгүйчүүдийн хэн нь ч ээжид таалагдахгүй юм"

"Тэгвэл ээж шигээ зантай хүүхэнтэй л гэрлээч дээ"

"Олох нь ч олсон л доо. Даанч аав түүнийг үздэггүй. Манай гэр шуламсын үүр боллоо гээд байдаг юм"

"Азын тэнгэр хүнийг байнга дагадаг гэдэг. Гэтэл чи дэндүү урт хөлнөөсөө болж хурдан алхдаг болохоор тэр чамайг гүйцэхгүй, ард чинь хаягдчихаад байгаа бололтой"

Энэ хачин үгээрээ Бэкхён найзыгаа сэтгэл санаагаар дэмжих нь битгий хэл бүр ч барайлгаад хаячихсан юм. Хүний шинэхэн өглөөг сайхан үгээрээ сүйрүүлсэнд баяр хүргэе!

  Цайны цагийн үеэр залуус бөөнөөрөө компаний барилгын дээвэр дээр агаар амьсгалангаа кофе уугаад, алсыг бараадан энэ тэрийг ярилцаад зогсож байлаа. Энэ тэрийг гэдэг нь "Зугаацах" гэсэн утгатай үгний тойруу хэлбэр юм.

"Өнөөдөр заавал аргална аа"

Бэкхёныг ийн хэлэхтэй зэрэгцэн өмдний нь халаасан дотроос "I can't believe~" гэсээр Exo хамтлагийн Tempo огцом чангаар явж эхлэхэд хажууд нь байсан залуус ч цочсоныг нуухгүй.

"Ямар аймар бийттэй дуу тавьдаг юм!"

"Амаа хамхи аа Жундэ"

Бэкхён ам хуурайгүй чалчих нөхдөөс холдон, дээврийн хаалганы хажууд ирээд утсаа авав.

"За хайрт минь"

"Нахён хэлд орчихлоо! Ээж гэж хэлсэн!"

Анхны үг нь "аав" бишд жаахан гонсойсон ч нөгөө талаас охиноо ингээд ярьж сурч буйд нь үсэрч харайх нь холгүй баярлана.

「Cmpltd」Эхнэр Уурлана S3 || BBHWhere stories live. Discover now