The last Episode 18

1.9K 181 31
                                    

~•°•~

Part 1 || Тайлал

| Субин гэрт ирэхээс 30 минутын өмнө |

"Хүүе ээ, Нахён аа хаана байна"

Бодлогоо ойлгохгүй байна гэх шалтгаанаар Сожинтай хамт байх гэсэн Жэхёнд Сожин бодлогыг нь тайлбарлаж өгч дуусчхаад эргээд хартал буйдан дээр түр орхисон бяцхан Нахён алга болчихжээ. Эд хөдөлгөөнтэй насан дээрээ яваа тул өөр зүйл рүү түр анхаарал сарниулахын төдийд өрөмний өт шиг бяцхан хөл гараараа хаа нэгтээ рүү мөлхөөд явчихдаг болж.

Сожин Нахёныг хайн гэрээр холхиж яваад үүдний өрөөний үслэг хивсэн дээр сууж буйг нь олж харлаа. Ямар нэгэн зүйлийг сунгаж татан тоглох ба толгойндоо углах үед нь л эмэгтэй дотоож байсныг нь мэдээд сандрав.

"Нахён аа, ингэж болохгүй ээ, наадах чинь муухай. Хаанаас олсон юм бэ?" хэмээн асуугаад охиныг тэврэхдээ толгойноос нь дотоожийг сугалан авбал Нахён сууж байсан газрынхаа харалдаа заах нь тэр.

Яг энэ үед Бэкхён ажлаасаа тараад гаднаас орж ирэн гадуур хувцсаа тайлчхаад хамгийн түрүүнд Сожиноос охиноо шүүрэн авч тэврээд өхөөрдөн үнслээ.
Харин дараа нь Сожины гартаа барьчихсан зүйлийг анзаарахдаа хөмсгөө атрилдуулан зангидав.

"Чи чинь юу барьчихсан зогсож байгаа юм бэ? Далд санаа байгаа юм уу!"

"Субин эгчийн дотуур хувцас бололтой Нахён тоглоод сууж байсан юм. Шүүгээ рүү нь буцаагаад хийчхье ээ"

Сожиныг цааш эргэхэд нь нэг л танил бус зүйл мэдэрсэн Бэкхён түүнийг байрандаа зогсохыг шаардлаа.

"Байзаарай! Наадах чинь Субины дотуур хувцас биш байна. Би бүгдийг нь мэддэг юм. Нэг дэх өдөр ягааныг, хоёр дахь өдөр цагааныг, гуравдахь өдөр миний хамгийн дуртай улааныг... гэснээс өнөөдөр гуравдахь бил үү? Тийм ээ!..."

"О-ойлголоо доо ах аа, заавал бүгдийг нь тоочих хэрэггүй" гээд Бэкхёны өмнөөс ичсэндээ Сожины хацар халуу дүүгэж эхлэв.

"Тэгээд энэ Субин эгчийнх биш юм бол хэнийх гэсэн үг вэ?"

Аль хэдийн өөр зүйлд анхаарлаа сатааруулсан Бэкхён бяцхан Нахёныг дээш нь шидэж тоглонгоо
"Мэдэхгүй ээ" хэмээн тоомжиргүй гэгч нь хэллээ.

"Ах аа, та арай..."

"Юу гэж? Яасан гэж"

"Та арай Субин эгчийг араар тавьсан юм биш биз дээ!"

「Cmpltd」Эхнэр Уурлана S3 || BBHWhere stories live. Discover now