Ep04. Жэхёны төрсөн өдөр

2.1K 242 12
                                    

~•°•~

  Сөүлийн гудамж нам гүм. Хааяа хааяахан хөдөлгөөн үгүй сул зам дээр ганц хоёр машин салхи татуулан хурдалж өнгөрнө. Илч муутайхан нарны улбар туяа уулын араас биш өндөр барилгуудын араас туяарч эхэлсэн ч ихэнх хүмүүс энэ цагаар унтаж байлаа.

"Аав аа, ээж ээ, сэрээрэй. Босоорой. Өнөөдөр миний төрсөн өдөр шүү"

Жэхёны цоглог хоолой хосуудын өрөө рүү ойртсоор нэг мэдэхнээ аль хэдийн өрөөнд нь ороод ирчихсэн бүр орон дээр нь гараад аав ээжийгээ сэрээхийг оролдон хоёулангийнх нь биеийг сэгсчихээр барахгүй чихэн дээр нь орилож гарав.

"Жэхён-аа, боль!"

Бэкхён тоох ч үгүй бат бөх гэгч нь унтаж байх бол Субин төвөгшөөсөндөө болихыг шаардах аж. Гэвч цаад өрөөнөөс хүүхдийн уйлах чимээ гарсан тул босохоос өөр сонголтгүй үлдлээ. Жэхёны хахир хоолой бяцхан Нахёныг сэрээж орхижээ.
Охины өрөө рүү явахаасаа өмнө ханан дахь цагаа харвал 05:15 минут болж байв.

"Ээ бурхан минь Жэхён, чамаас болж би өнөөдөр амьд үхдэл шиг байх бололтой"

Жэхён хөмсгөө өргөн духаараа харахад Субин нүдээрээ инээн
"Хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе" гээд хацар дээр нь шоб хийтэл үнсээд тэврэв.
Субин нүдээ нухлан эвшээсээр зогсоо зайгүй уйлах Нахён дээр очих замд Жэхён өнөөдөр юу идмээр байгаа, ямар бэлэг авмаар байгаагаа ам хуурайгүй чалчиж явна. Энэ бүх стрессыг ганцаараа мэдэрмээргүй байсан тул Субин Жэхёнд тусгай даалгавар өглөө.

"Миний хүү, одоо явж аавыгаа сэрээ"

Тусгай даалгавар хэмээн сүртэй нэр өгсний учир нь Жэхёны аав сүхдүүлсэн үхэр шиг бат бөх, гүн нойрсдогт байгаа юм. Сэрээнэ гэдэг үнэхээр хүнд даваа. Ямар сайндаа л ажлаасаа байнга хоцрохов дээ. Ажлын ярилцлага, анхны өдрөө ч хоцорч байсан бараан түүхтэй хүн.

  Ажил хичээлийн сүүлийн өдөр буюу баасан гараг тул Бэкхён Жэхёныг дагуулан сургуульд нь хүргэж өгчихөөд өөрөө цааш ажлын зүг гэлдэрлээ. Өнөөдөр түүний жилд ганц тохиодог ажлаас хоцордоггүй өдрийн нэг. Жил бүр Жэхён төрсөн өдрийнхөө өглөө аав ээжийгээ үүрээр сэрээдэг юм. Жэхёны хувьд ч жилд 3-4 тохиодог ээжийн зөвшөөрөлтэй амттан нээлттэй өдөр. Төрсөн өдрийнхөө өглөө амттан, бялуу бодож сэрдэг гэхэд ч хэлсдэхгүй.

• • •

  Субин өдөржингөө дэлгүүр хэссэн учир хөл гар нь бараг л тасарч унах шахаж байв. Жэхёны төрсөн өдөрт зориулж хүнсний зүйлсээс эхлээд гэр чимэглэх шаар, туузан чимэглэл болон хамгийн чухал зүйл болох төрсөн өдрийн бэлэг бэлдсэн юм.
Бяцхан Нахёныг унтуулчихаад гэр чимэглэх болон ширээ засах ажилдаа орох гэж байтал гэрийн утас хангинаж эхэллээ. Охиноо сэрээчихгүйн тулд гүйхээрээ шахуу явсаар үүдний өрөөний хананд байрлах гэрийн утсаа бушуухан авав.

「Cmpltd」Эхнэр Уурлана S3 || BBHWhere stories live. Discover now