"Гэхдээ тэр надад хайртай байсан"
"Харж байна уу? Байсан"
꧁꧂
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. 🅲🅷🅰︎🅿︎🆃🅴🆁🇫 🇴 🇺 🇷
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Өнөөдөр чамтайгаа таарсан. Чи сарын дараа гэрлэх залуутайгаа хуримын даашинз сонгож байсан, тийм үү? Санаа зоволтгүй ээ... Би ч гэсэн хуримын даашинз харж явсан.
Гэхдээ даашинзны эзэн нь чи... Чиний ярьдаг байсан бидний ирээдүйг ганцаараа бүтээх гэж оролдоод л тэр. Эсвэл чамайг нөхөртэй чинь хардаад, дагаж байсан байж ч магадгүй юм.
"Сайн уу?"
Чамайг надтай мэндлэх үед би зүгээр л хөшчихсөн. Нээрээ шүү. Дахиад үл тоогоогүй. Юу гэж хэлэхээ мэдээгүй болохоор, хараал идсэн уруул минь чичирч, хоолой маань багалзуурдаад хаячихсан юм шиг сөөнгөтрөөд байсан болохоор л толгой дохих төдийд зөрсөн юм. Чамайг галзуу мэт цохилж буй зүрхийг минь сонсоосой гэсэндээ, халуу шатаж буй цусыг минь мэдрээсэй гэсэндээ, хүндэрч буй амьсгалыг минь дуулаасай гэсэндээ, орилж буй дотоод хүнийг минь мэдээсэй гэсэндээ тэврэхийг хүссэн боловч, болохгүй гэдгээ санаад буруу харж өнгөрсөн юм. Тэнэг байгаа биз?
Эргэж харж амжаагүй хэрнээ нөхрийн чинь зэвүү хүрэм харцыг мэдэрсэн. Эргэж харж амжсаны дараа харин чамаас цөхрөлийн харцыг олж хараагүй. Харин ч миний үйлдлийг мэдэж байсан мэт тоохгүйгээр даашинзаа үргэлжлүүлэн үзэж буй минийх биш эмэгтэйг олж харсан. Ингээд л намайг гэх чиний хайр аль хэдийн унтарчихсаныг мэдсэн юм.
-Jeon Jungkook

YOU ARE READING
Still With You.
FanfictionБидний хамтдаа байсан хугацаа маань бага ч, урссан нулимс маань юу юунаас илүү... Whybornn, 2021. ©️