03

667 80 4
                                    

Одоо над руу өнгийгөөд хар даа.
Өмнө нь олж хараагүй хайр нүдэн дээр чинь асгарах болно.

꧁꧂

🅲🅷🅰︎🅿︎🆃🅴🆁🇹 🇭 🇷 🇪 🇪 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🅲🅷🅰︎🅿︎🆃🅴🆁🇹🇭🇷🇪🇪

Тэр намайг хараад нүүрэнд нь инээмсэглэл тодрон гүйгээд ирдэг байсан мөч саяхан юм шиг санагддаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр намайг хараад нүүрэнд нь инээмсэглэл тодрон гүйгээд ирдэг байсан мөч саяхан юм шиг санагддаг.

Гэтэл түүнгүй хором мөч бүр тамд өнгөрүүлсэн мянган жилтэй тэнцдэг.

Энэ өнөө цаг хугацааны гажуудал уу?

Одоо бодоход тэр өдөр шиг өдрүүд л хамгийн үнэ цэнтэй байж дээ. Зүгээр л ном уншиж байгаа царайлан түүндээ зориулан хичээнгүйлэн дуу бичих мөч. Надад анхаарал хандуулсангүй гэж түүнийхээ гомдоллохыг харах нандин үе. Энгийн байгаа биз? Тийм ээ, зарим зүйлс энгийн байх тусмаа үнэтэй байдаг юм.

Гадаа бороотой байсан тул бид гэртээ өдрийг өнгөрөөж байлаа. Шиврээ бороотой амралтын өдөр. Үнэндээ тэр бороонд дуртай. Гэхдээ би дургүй. Тэгээд л гэртээ бүгж байсан хэрэг. Халуун цайтай аягаа гартаа атган цонхоор харж суухдаа хажуудаа түүнийгээ суулгачхаад царайг нь хулгайгаар харах гэж байгаад камер дээр нь харагдах үл таних залууг олоод харчихсан юм.

"Энэ хэн юм?"

Би түүний камерийг булааж аваад томруулж харав. Түүний мөрөөр гараа давуулан барьж, инээмсэглэн зургаа авсан энэ залуу хэн юм? Ямар эрхтэй гэж миний эмэгтэйн биед дураараа хүрээд байна аа? Тэр миний гарнаас камераа шүүрэн аваад над руу өмнө нь харж байгаагүйгээрээ тийм их зэвүүцэж, хорссон харцаар харлаа.

Still With You. Where stories live. Discover now