05

514 76 6
                                    

Чиний амнаас миний нэр гарах үед цус минь буцалж, бие маань хөлддөг.

꧁꧂

🅲🅷🅰︎🅿︎🆃🅴🆁🇫 🇮 🇻 🇪 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🅲🅷🅰︎🅿︎🆃🅴🆁🇫🇮🇻🇪

🅲🅷🅰︎🅿︎🆃🅴🆁🇫 🇮 🇻 🇪 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Жонгүг"

Хөшиж, хүндэрсэн биеэ түүн рүү эргүүлэхэд тэр халааснаасаа нэг хайрцагтай зүйл гаргаж ирээд над руу чиглүүллээ. Энэ хувь тавилан юм болов уу? Дахиад нэг төлөвлөөгүй давхцал, дахиад нэг санамсаргүй тааралт, дахиад нэг миний нэр... Бас чи. Энэ удаад харин арай өөр.

Жийрхүү салхинд гялалзсан боровтор үс нь сийрэн хийсэж, нүднээс нь аз жаргал цацарч харагдана. Шаргал ноосон пальто, түрийтэй үслэг гутал.

Чамайг өөр нэгний хажууд үлдээгээд явахдаа хажууд чинь тавьсан гутал. Харин энэ пальтог тэр авч өгсөн үү?

Би түүний өгсөн хайрцагтай зүйлийг задалж үзвэл шаргалтсан алтлаг цаг байх бөгөөд хаяг дээр нь "Хайртдаа төрсөн өдрийн мэнд хүргэе" гээд ард нь жижигхэн нил ягаан өнгийн зүрх зуржээ.

Би юу ч хэлэлгүй түүн рүү горьдон харахад тэр намайг анзаарах ч сөхөөгүй даарсандаа хоёр гар луугаа үлээн хооронд нь хавсрах ба хоёр хөлөө дээш доош зөөлхөн дэвслэх нь сонин. Надтай байхдаа дандаа л дулаан хувцасладаг байсан юмсан. Тэгээд инээмсэглэн "Шүүгээгээ янзалж байгаад олсон юм. Жилийн өмнө өгөх гэж байсан боловч төрсөн өдрөөс чинь өмнө... бид салчихсан. Гэхдээ одоо төрсөн өдөр чинь өнгөрсөн ч гэлээ зүгээр авчхаж болно биз дээ? Авахгүйг чинь гадарлаж байсан ч зүгээр хаячхаж чадааг-"

Би үүнээс цааш сонсож чадсангүй. Үг бүр нь зүрхийг минь цусанд нь живүүлж байв. "Царай чинь цонхийчихжээ." гээд хацрыг минь илнэ гэж бодсон юм сан. Чөтгөр гэж. Чи чинь одоо минийх биш шүү дээ.

Тэгээд удаан хугацаанд мэдрээгүй түүний биеийн илч биед минь бүхэлд нь мэдрэгдэхэд нүднээс маань нулимс урсах нь тэр. Гайхмаар нь тэр намайг өөрөөсөө түлхэж, цааргалалгүйгээр зөрүүлэн тэвэрсэн юм.

Яг тэр үед... Чамаас миний энхрийлсэндээ арилгачихгүй юм сан гэж хайрладаг байсан чиний үнэр биш, тэс өөр магадгүй нөхрийн чинь үнэр сэнхийтэл үнэртсэн.

"Үүнийг баярласандаа хийсэн гэж ойлгоё доо."

Тэр надаас тэврэлтээ салган "Хуриман дээр уулзъя" гээд ороолтондоо шигдсээр эргэж хараад явахдаа гудамжин дахь хүмүүс дунд уусан алга боллоо. Харин би түүний барааг тасран тасартал түрийвчний минь зүрхэнд залардаг өнөөх л угаалгасан зургаа харж зогсов.

-Jeon Jungkook

Still With You. Where stories live. Discover now