06

508 76 3
                                    

Хайртынхаа хурим дээр түүнд аз жаргал ерөөнө гэдэг хамгийн тарчлаантай жаргал.

꧁꧂

🅲🅷🅰︎🅿︎🆃🅴🆁🇸 🇮 🇽 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🅲🅷🅰︎🅿︎🆃🅴🆁🇸🇮🇽

Алга таших чимээ нижгэнэн хуримын ордонг нэгнээ хайрын харцаар дулаацуулах хос дүүргэж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Алга таших чимээ нижгэнэн хуримын ордонг нэгнээ хайрын харцаар дулаацуулах хос дүүргэж байв. Хүн бүрийн харцанд инээмсэглэл тодорч аз жаргалыг хүсэн ерөөнө. Ардаасаа хоёр дахь суудалд сууж буй миний хувьд энэ хүндхэн даваа байсан юм. Яг л түүний минь ярьж байсан шиг.

Хослол өмссөн дурлалт залуу аавынхаа гарнаас сугадан ирэх өөрийн бүсгүйгээ хүлээж ядна. Гивлүүрээ сөхөх мөчид бүсгүйн гоо үзэсгэлэнд залуу дахин нэг удаа сөхрөн унана. Бөгж солилцох үед хамгийн нандин үеийг сүйтгэчихгүйн тулд нүднийхээ нулимсыг тэвчихийг оролдоно. Бататгал болгож нэгнийхээ уруулыг амтлах үед нулимс нь задарч, ирээдүйгээ зөвхөн түүнтэй холбож бодно.

Ганц ялгаа нь түүний сүйт залуу би биш гэдэгт л байлаа.

Бурхан хүртэл атаархмаар хайр гэж бий. Гэхдээ бурхан атаархахаараа яадгийг мэдэх үү? Энэ яг л бялуундаа чихэр ихдүүлсэнтэй ижил. Амттай ч хэт нялуунаас болоод хэн ч идэж чадахгүй.

Чөтгөр хүртэл айж үргэмээр хайр ч бий. Харин чөтгөр айхаар яадаг гээч? Энэ яг л хоолондоо давс ихдүүлсэнтэй ижил. Аймшигтай шорвог. Тэгээд л дуусна.

Харин бидний хайр юу байсан юм бол?

Амттай бас гашуун хайр.
Нууц бас ил хайр.
Хатуу бас зөөлөн хайр.
Эхэлж бас дууссан хайр.

Түүний минь хоолой нэрийг минь дахин дуудав. Энэ удаад би зүгээр л зугтахыг хүсэж байлаа.

Үснийх нь ширхэг бүр дээр жингүйдэх мэт зөөлхөн унжсан түүний гивлүүр, яг урдаас минь эгцлэн ширтэж буй нүдээ цавчлах бүрт нь чичирхийлэн намилзах сормуус, цагаан торон бээлий нь ч нууж чадахгүй түүний үзэсгэлэнтэй гар.

"Ирсэнд баярлалаа. Өнгөрсөн бүхнийг мартаад..."

Мартаж үзээгүй юм сан.

Тэр инээхчээ аядан нүүрнийх нь урдуур оруулж зассан нарийхан туг үсээ хойш нь илээд "Өмнө нь чамайг тэврээд л зогсоод байхыг хүссэнээ нуухгүй ээ. Чи миний амьдралд үргэлж чухал хүн байх болно. Чамаас би багагүй хатуужилтай байхыг сурсан юм шүү. Бурхан минь гэж. Одоо зүгээр л чамайг надад аз жаргал хүсэхийг хармаар байна, Гүг."

Баярлуулан гомдооно гэдэг нь энэ үү? Намайг хөл алдтал дэвхцүүлэн хөөргөх ганцхан өгүүлбэрийн араас хөлийг минь хугалж, намайг доош нь татах дахин нэг өгүүлбэр, эцэст нь зүрхийг минь хэдэн хэсэг тасар татан, нэг мөсөн булшлах нэмэлт нэг өгүүлбэр.

Энэ хуурамч инээмсэглэлийн минь цаана намайг яаж тарчилж, яаж үхэл рүүгээ мөлхөж байгааг харахгүйд чинь баяртай байна.

Би чамд хайртай шүү дээ.

Даанч энэ өгүүлбэр, "хайртай" гэдэг үг амнаас минь гарч болохгүй нь бие рүү минь жад сүлбэчхээд үхэж болохгүй гэж сануулахтай адил яргалал юм.

Юу ярина вэ, Жонгүг? Хувиа хичээхээ больж үз.

"Жаргалтай амьдраарай..."

_______________

a/n: Дараагийн хэсэг төгсгөлийн хэсэг байх болно оо. ♥️

Still With You. Where stories live. Discover now