You drew stars around my scars, and now I'm bleeding.
-Taylor Swift 'cardigan'
꧁꧂
_"
Жонгүг, үүнийг хар даа. Би чамд шинэ бээлий авсан."
"Яагаад ийм саванд хийчихсэн юм?"
"Юу яагаад гэж. Би дуртай болохоор"
"Нил ягаан өнгөөс залхдаггүй юм уу?"
_
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. 🅲🅷🅰︎🅿︎🆃🅴🆁🇹 🇼 🇴
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Тэр машинд орж ирээд нүүрээ бага зэрэг ярвайлгав. Ингэснийх нь шалтгааныг би мэдэж байсан ч ямар ч хувиралгүй царайгаараа түүн рүү ширтэж байгаад асуусан юм."Яасан?"
Намайг ийн асуухад тэр бага зэрэг инээвхийлээд "Яагаа ч үгүй ээ. Гэхдээ хайрт минь. Цонхоо онгойлчихъё, тэгэх үү?" гээд цэвэр агаарыг мэдрэхдээ дотроо түгжсэн амьсгаагаа хөөх мэт гүнзгийгээр амьсгалав. Түүнийг ажлаас нь авахаар ирэхэд жигтэйхэн баярласан харагдсан ч миний барьсан гэнэтийн бэлэг баяр хөөрийг нь хормын дотор сүйрүүлчихсэн. Дахиад л... Тэр тамхинд дургүй. Үнэр нь түүнийг бачимдуулдаг. Би маш сайн мэднэ. Түүний дуртай зүйлс, дургүй зүйлс... Бүгдийг нь. Тамхинд дургүйг нь мэддэг ч би ашигласаар л байсан. Түүнтэй үүрд хамт байх мэтээр бодож, намайг яаж ч байсан надаас салахгүй гэж итгэдэг байлаа. Цөхөрдөг юм билээ тэд.
Гэвч галзууртлаа дурласан ч түүнийгээ ил гаргадаггүй хүн ч бас байдаг. Хал нь гаднаа, хайр нь дотроо гэдэг дээ. Би тийм байсан гэж худлаа хэлэхгүй ээ. Би яаж хайраа илэрхийлэх тухай ямар ч ойлголтгүй байсан. Эцэст нь тэр намайг өнчин хайраар хайрласан болж бидний харилцаа дуусгавар болсон юм даг. Тэр намайг ойлгодоггүйдээ биш шүү. Миний дотор ороод гарсан ч хэн ч олж чадахааргүй тийм газар хайраа нуучихсан байсан болохоор л анзаараагүй хэрэг.
Хааяа гайхах юм. Удаан хугацааны дараа хүртэл намайг хаяад явсан түүнийг хамгаалаад байгаагаа.
Бидний бүтээсэн ертөнцөд тэр намайг дулаацуулсаар байгаад өөрийн илчээ алдчихсан байсан.
Бидний бүтээсэн ертөнцөд би халууцаж, тэр даардаг байдалтай хэтэрхий удсан. Тэгээд л тэр илүү дулаахан газарт нуугдсан байж болох юм.Харин одоо түүний шархыг эдгээж буй тэр залуу... Тэр надаас тэс өөр. Түүнд минь байгаа сорви бүрийг энхрийлэн үнсэж, ингэхгүй л бол хэзээ мөдгүй түүнийг хаяад явах мэт аашилдаг залуу. Миний няцааж байсан үг бүр тэр залуугийн өмнө хууль болж үйлчилдэг. Бидний ялгаа ийм.
Одоо өмнө минь байх саргай цэцгээр хүрээлэгдсэн үнэтэй дугтуун дахь урилгад 'миний гараар илгээгдсэн шүү' гэж байгаа мэт нил ягаан өнгөөр нэрийг минь сийлжээ. Тэр намайг эдгэрсэн гэж бодсон бололтой...
-Jeon Jungkook
![](https://img.wattpad.com/cover/266640379-288-k273164.jpg)
YOU ARE READING
Still With You.
FanfictionБидний хамтдаа байсан хугацаа маань бага ч, урссан нулимс маань юу юунаас илүү... Whybornn, 2021. ©️