The End

808 87 26
                                    

Хайртай гэдэг үг ч багадахаар миний гэж өмчлөгддөг байсан оршихуй...

꧁꧂

🅲🅷🅰︎🅿︎🆃🅴🆁🇸 🇪 🇻 🇪 🇳 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🅲🅷🅰︎🅿︎🆃🅴🆁🇸🇪🇻🇪🇳

Гаднаас орж ирмэгц бэлэн гоймонгийн хог газраар хөглөрч, тоосондоо дарагдсан гэр маань угтав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гаднаас орж ирмэгц бэлэн гоймонгийн хог газраар хөглөрч, тоосондоо дарагдсан гэр маань угтав. Анир чимээгүйд зөвхөн хэмнэлээ алдалгүй хоёр тийш эргэх сэнсний дуу л бүдэг бадаг дуулдах аж. Хөлд тээглэснүүдийг нь холдуулан алхсаар хамтдаа унтдаг байсан орон дээрээ өөрийгөө шидээд нүдээ анин хэсэг хэвтэж үзлээ. Бүтэн жилийн турш хэвтэх бүрийд чиний гар нурууг минь зөөлхөн товших шиг санагддаг байсан хэр нь түүний хуримын өдөр л юу ч үгүй болчихсон тэр үед л чи надаас бүх юмаа аваад бүр мөсөн явсан мэт санагдаж билээ.

Санаа алдан хажуу ширээнийхээ таталганаас цагаан цаасан дээр алаглуулан бичсэн эрээн цаас гаргаж ирээд дуусгаагүй дууныхаа үгийг бичиж эхлэв.

Гар маань чичигнэж, хатаж амжаагүй нулимсанд минь бүрэлзэн харагдах энэ хорвоо надад хэтэрхий хатуурхаж байгаа мэт санагдана. Эсвэл хүртэх ёстойгоо хүртэж байгаа юм болов уу?

Түүнийг хурим дээрээ уруулаа урагдтал инээмсэглэж байсныг нь саналаа. Хэдий шалтгаан нь би биш байсан ч түүний минь инээмсэглэл өөрөө гомдчихсон хэрнээ намайг гомдоохгүй гэсэн хуурамч инээмсэглэл биш, хайртай хүнийхээ хайранд бялхсан аз жаргалтай сүйт бүсгүйн жинхэнэ инээмсэглэл байсан юм.

Still With You. Where stories live. Discover now