10.🙂

406 63 3
                                    


"Жимин чиний нүдний доор хөхрөлт үүсчихсэн байна!"

Хусог ихэд санаа зовнингуй ийн хэлэхэд Жимин инээмсэглэн зүгээр хэмээлээ. Гэсэн ч Хусог огт итгэхгүй байв. Тэр, Жонгүг Жимин хоёрыг тар түр хийснийг Тэхёноос сонссон ажээ.

Жимин сүүлийн үед, шөнөжин дууны үг бичиж хонодог болсон байв. Түүний өрөө базаж хаясан цаасаар дүүрчээ. Өглөө л нэг өрөөнөөсөө гарч бусдаар дотроос нь түгжин бүгдэг байв.

"Чи үнэхээр очихгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?"

Хусог Жонгүгийн өрөө рүү дайран орч, ийн асуухад Жонгүг юм хэлсэнгүй. Өрөөнийхөө хөшгийг чангахан хаав. Түүний дотор хоёр хуваагдсан байв. Нэг тал нь уучлалт гуйхыг хүсэх бол нөгөө тал нь уучлалт гуйлгахыг хүсэх аж.

"Хён дандаа би буулт хийгээд байвал энэ хайр биш. Харилцан буулт хийж, бие биенээ ойлгож байж тэр хайр болно шүү дээ"

Хусог юм хэлэлгүй түүнийг орхилоо.

𝙅𝙞𝙠𝙤𝙤𝙠'𝙨 𝙨𝙩𝙤𝙧𝙮~Where stories live. Discover now