20.🐰⭕️

343 49 3
                                    


Жонгүг өглөө эртээ босон, гал тогоондоо ямар нэг юм хийн зогсоно. Урьд нь хүнээр дуудуулхаас нааш босдоггүй байсан хүн өнөөдөр нэг л өөр. Үнэхээр цоглог, сэргэлэн байв.

Хусог босон, нойрмоглонгуй явсаар гал тогоонд ирлээ. Тэр ус уучхаад дуу аялах Жонгүгийг хараад хөшиж орхив. Тэрээр нэлээн удаан зогсож байгаад, толгойгоо сэгсрээд буцаад өрөө рүүгээ яваад өгөв. Хусог өөрийгөө хий юм хартлаа их ядарсан гэж дүгнэсэн ажээ.

"... хариугаа авах гэж байгаа даа, баяртай байнаа!"

Жонгүг жуумалзсаар, шоколадаар бүрсэн амттанг паднус дээрээ тавиад Жиминий өрөө рүү явлаа. Түүнийг ороход Жимин яг сэрээд, таазаа ширтэн хэвтэж байв.

"Хён!! Би танд зориулж амттан хийсэн!! Хён!! Хурдан амсаатах !!"

Жимин гайхан"юу вэ? Энэ эсрэг ертөнц үү? Чи ямар эрт босоо вэ?" Гэхэд Жонгүг олон үггүй өнөө авчирсан амттангаа л шахаад байв. Жимин Жонгүгийг өөрт нь ингэж их сэтгэл гаргаж байгаад нь баярлан, олон таван юм бодолгүй амттанг шууд л хазаад авав.

Жиминий царай муухай болон амттанг нулимчихав. Жонгүг чанга чанга инээлээ.

"Хариугаа авсан юм хён!!"

"Чи юугаа хийчихсэн юм бэ?" Гэхэд Жонгүг халааснаасаа томоо сонгино гаргаад ирэв. Жимин бүр л муухай царайлан, бушуу угаалгын өрөө рүү гүйлээ.

Жонгүг сонгиныг шоколадаар бүрээд Жиминд өгсөн ажээ.

Ad/ 💜

𝙅𝙞𝙠𝙤𝙤𝙠'𝙨 𝙨𝙩𝙤𝙧𝙮~Where stories live. Discover now