22. 🥶

296 47 3
                                    


Өдөр шөнөгүй гадаа бороо орон, гадаа байнга маш хүйтэн байдаг болсон байв. Хөвгүүд хоорондоо хайч чулуу даавуудан хэн нь дэлгүүр явахаа шийдхээр болжээ. Харин Жонгүг соло уран бүтээлдээ түлхүү анхаарч ажиллаж байгаа учир өдөртөө гэртээ байхаа больжээ.

Жин- эээээ! Миний хөөрхөн Жимини дүү минь хожигдчихлоо доо~

Жимин гурван удаа хожигдсоноор дэлгүүр явахаар болжээ. Тэр амандаа үглэн, өөрийнхөө ямар азгүйг гайхсаар зузаан хувцсаа өмсөн гэрээсээ гарлаа.

Жимин- яагаад ийм хүйтэн байгаа юм бэ дээ~~~ ээ хорвооо....

•••

Жонгүг даарсаар гэртээ орж ирлээ. Шууд л Жиминийг хайн, нэрийг нь дуудан орилох ч ер хариу үйлдэл байсангүй. Гайхан гялс гадуур хувцас, гутлаа тайлчихаад том өрөө рүүгээ орлоо.

Жонгүг- юу вэ, миний мочи хаана байна?

Хусог гайхан- ийм хүйтэнд зайрмаг идэх гээд байгаа юмуу даа? Халуун юм уувал яадаг юм? Гэхэд Юнги Хусогийг нудран өөр хүн хайж байгаа талаар тайлбарлалаа.

Намжүн- Жимин дэлгүүр явсаан. Уг нь өдийд ирчихмээр юмаа...

Жонгүг уулга алдан газарт сөхрөөд уначихав. Ах нар нь гайхан яав ийв болон Жонгүгийг тойрон зогслоо. Жонгүг утсаа гаргаж ирэн бичлэг хийж эхэллээ.

Жонгүг- хүмүүсээ!! Та нар хэзээ нэгэн цагт миний утсыг олох байх... энэ аймшигтай хүмүүс миний мочиг хар хүйтнээр дэлгүүр лүү хөөж гаргасан байгаа юм даа! Яаж яаж тийм бяцхан амьтныг гаргаж--

Гэрийнх нь хаалга дугаран Жимин орж ирлээ.

Жин- хөөе! Хөөж гаргаагүй хожигдоод явсан за!

Жонгүг эргэн тойронд нь зогсох ах нар луугаа нэг харчихаад, хоолойгоо засан- за энэ бичлэг ч нээх явсангүй дээ, тэ? Гэчхээд бичлэгээ зогсоон, Жиминий гарнаас хөтлөн өрөө рүүгээ хар хурдаар гүйсээр орлоо.

𝙅𝙞𝙠𝙤𝙤𝙠'𝙨 𝙨𝙩𝙤𝙧𝙮~Where stories live. Discover now