13.🔙

382 57 1
                                    


Жимин Жонгүг хоёр бие биенээ хараагүй хэтэрхий удсан учраас бие биенийхээ өөдөөс хараад суух үнэхээр эвгүй байв. Жимин юу юугүй нулимс дуслуулчих гээд аргаа баран толгойгоо дээшлүүллээ.

Харин Жонгүг эргэн тойрноо ажиглангаа юу гэж яриа эхлүүлэх талаараа бодож байв.

"Сайн уу, Жимин хён"

Жонгүг ингэж хэлэхэд Жимин тэвчиж байсан нулимсаа зөнд нь хаян шууд л уйлаад эхлэв. Жонгүг сандран сандлаасаа гялс босон Жиминийг тайвшруулах аястай чанга гэгчинь энгэртээ наан тэвэрлээ.

"З-зөндөө.. маш их ..санасан... Жо-Жонгүг аа, н-намайг уучлаарай"

Жонгүг инээмсэглээд мөн адил уучлалт гуйв. Тэд бие биенийгээ байхгүйд ямар хэцүү байснаа ярилцан, ширээн дээрхи лонхтойг хувааж уусаар нэг мэдэхэд тасраад өгчээ.

Ad/🥺

𝙅𝙞𝙠𝙤𝙤𝙠'𝙨 𝙨𝙩𝙤𝙧𝙮~Where stories live. Discover now