11. 🙏

403 63 4
                                    


Залуучууд өнөөдөр бөөндөө Жиний гэрлүү явахаар төлөвлөсөн байсан ч гэрийн уур амьсгал бага зэргийн маргаантай байсан учир энэ удаад Жин Намжүн хоёр л явахаар боллоо. Харин үлдсэн хэд маань Жимин Жонгүг хоёрын учрыг олохоор үүрэг хүлээн үлдэцгээлээ.

"Яая гэж бодож байна?"

Хусог их л бодлогоширонгуй ийн асуухад Юнги мөрөө хавчив. Харин Тэхён хоёулангийн нь суулгаж байгаад нээлттэй ярилцах санаа гаргалаа. Гэсэн ч дэмжигдсэнгүй.

"Романтик орчин бүрдүүлэх үү? Тэдний бичлэгийг томоор тавиад, Жиминд сөжү Жонгүгт дарс тавиад... нэг тийм гоё орчин"

Хусогийн санааг нөгөө хоёр нь дэмжин тэд шалавхан гэрээ цэгцэлхээр боллоо. Хусог чимэглэл хариуцаж, Тэхён нөгөө хоёрын зургийг эвлүүлж янзалхыг, Харин Юнги хоол хариуцаж авлаа.

•••

Хусог Жиминий өрөөний хаалгыг хүчтэй тогшин, сандал дээрээ суугаагаараа унтаж байсан Жиминийг сэрээлээ. Жимин нүдээ нухлан хаалгаа нээтэл Хусог түүний гарнаас татан, том өрөөнд аваачлаа.

Тэхён ч мөн адил Жонгүгийн гарнас хөтлөн том өрөөнд аваачлаа. Бие биенээ удаан хугацааны дараа харсан Жонгүг Жимин хоёр бага зэрэг бие биенээсээ бишүүрхэж байв.

"Юу вэ ах нараа!!"

Жонгүг уцаарлаж эхэлхэд Хусог инээмсэглэн том дэлгэц рүү анхаарлаа хандуулхыг хүслээ.

Ad/ odoo ugsa niilne dawapcn tusdaa baij maigaad zugep

𝙅𝙞𝙠𝙤𝙤𝙠'𝙨 𝙨𝙩𝙤𝙧𝙮~Where stories live. Discover now