Teacher

182 26 73
                                    

"Юун гэнэтийн тоглолт билээ?"

"Төгсөгчидийн уулзалт бла бла."

"Би гутлаа авчраагүй юм сан."

"Багш өөрийнхөөсөө өмсчих гэсэн."

"Ойлголоо."

Дахиад л хичээлийн дундуур дуудагдчихлаа. Зарим багш нар ч ойн баярын дараа олон юм ярих байх даа?

Ангиас цүнхээ аван доош буухад Им багш төгөлдөр хуур тоглосоор сууж байх аж.

"Өглөөний мэнд, багш аа."

"Өглөөний мэнд."

Кан багшийн шүүгээнээс өөрийн тоглолтын хувцсыг нэг нэгээр нь гаргаж тавив. Үзүүлбэрийн дарааллыг харвал хамгийн түрүүнд цэргийн дууны попури байсанд цэргийн дүрэмтээ өмсчихөөд, багшийн өсгийтэй гуталнаас нэгийг нь аван, үсээ шуун зогслоо.

"Шиёнаа?"

"За багш аа?"

Багш байгааг мартаад хажууд нь хувцсаа сольчихож. Тэр боловсон хүн болохоор хараагүй л гэж найдъя.

"Хүрээд ир."

Юу вэ?

Үсээ ардаа шуучихаад багшийн урд очиход тэр гэнэт бэлхүүснээс барих нь тэр.

"Багш аа?"

"Буруу өмсчихөж. Нугалам нь эндээ байдаг юм."

Аан... Хувцсыг минь л янзалж өгөх гэсэн байж.

"Баярлалаа."

"Малгай ч бас."

Тэр малгайг минь янзлан инээмсэглээд "Манай Шиёнд дүрэмт сайхан зохидог юм байна."

"Ашгүй дээ."

Гаднаас Жисү гутлаа барьсаар орж ирэхэд би багшаас холдон суусны дараа, Жисү:

"Хөөх, Ким Шиён!"

"Яав?"

"Чи яг л цэргийн бүсгүй шиг харагдаж байна."

"Баярлалаа."

Хүнтэй эелдэг харьцана гэдэг миний хувьд том асуудал. Хэн нэгэн надтай ам нээх төдий ярилцахад л амгалан тайван байдал минь дуусгавар болчихдог л доо. Тийм болохоор аль болох харилцан яриаг хурдан төгсгөхийн тулд нөгөө хүнийхээ амыг дагуулж, ганц хоёр үгээр хариулах л хангалттай. Энэ бол над шиг зожиг хүмүүст сонгодог арга.

"Эхэллээ. Тайзны ар луу."

Төгсөөд явчихсан юм байж сургууль дээр дахиж цуглаад, бидэнд лай удаж яадаг байна аа?

Present of Sky || MglWhere stories live. Discover now