Үргэлж нэг хэвийн байх уйтгартай өдрүүд. Хичээлдээ суухгүй хэрнэ өглөө 5 цагт босч дүрэмтээ өмсөөд сургууль руу алхана. Бусад сурагчдаас эрт очиж хичээлээ нөхснийхөө дараа бэлтгэлдээ ороод, бүх бэлтгэлээ дуусгаж орой 20 цагийн үед гэртээ харина даа. Ээжид аяга хоол хутгаж, хэнд ч хэрэггүй сошиал хаягаа шалгачихаад унтах нь миний өдөр бүр хийдэг тогтсон үйлдэл.
"Шиёнаа?"
"Ажилдаа яваагүй байсан юм уу?"
"Өдрийн хоол бэлдэж өгөх гээд-"
"Зүгээр л ажилдаа яв."
"Ойрд шалгалтууд дөхөөд хоол ч идэх завгүй хичээлээ хийж байгаа биз дээ? Ээж нь хоол хийгээд-"
"Ганцаараа тухтай байдаг амьдралд минь хөндлөнгөөс оролцохоо боль."
"Муу ч гэсэн ээж чинь шүү, би."
"Хүүхдийг төрүүлэх л хангалттай хэрэг үү? Өсгөх хэрэгтэй биз дээ?"
"Намайг өдөр шөнөгүй ажиллаад завгүй байгааг чи мэднэ."
"Ажил чинь таны дуулгавартай сайн охин байна байх."
"Ким Шиён, өглөөний цайгаа уучихаад яв л даа!"
Дахиж түүний яриаг сонсохгүй гэсэндээ чихэвчээ зүүн шууд л гэрээс гарлаа.
Би үргэлж ээжийгээ хайрладаг байсан. Нүүрээ ч харуулахгүй ажилладаг түүнийг хүндэлж, ойлгохыг ч хичээсэн. Төрсөн цагаас минь эхлэн бид л зөвхөн нэг нэгэндээ байсаар ирсэн ч... "Чамайг төрүүлээгүй байсан ч болоосой" гэсэн ганцхан өгүүлбэр миний ээжийгээ хайрлах сэтгэлийг унтраачихсан юм.
Сүүлийн долоо хоног өдөр бүр төгсөгчид ирж бичил тоглолт хийж байгаа. Тийм ээ, өдөр болгон Жэбум багш миний цэргийн дүрэмтийг засч өгдөг. Тоглолт бүрийн дараа ойн баярын бэлтгэлдээ орж, Им багшийн дуулж, бүжиглэж, хөгжим тоглож байгааг харсан өдөр хоногууд... Үнэндээ анх студид хамт дуулахад л би багшийн хоолойнд унаж тусах шахсанаа нуух юун?
"Ким Шиён?"
"Юу?"
"Чи яриаг минь сонсож байна уу?"
Үгүй ээ.
"Тийм ээ."
Им багш дуулж байхад надад чиний яриаг сонсох зав алга.
"Өнөөдөр бэлтгэл дуусгаад яах юм?"
"Юу яах юм гэж?"
Югём толгой сэгсэрсээр " Чи сонсож байна гэчихээд... Хамт гарна биз дээ?"
YOU ARE READING
Present of Sky || Mgl
RomanceЯагаад ч юм тэр өдөр түүний хоолойг сонсоод би зүгээр л автчихсан. Багшдаа дурлаж болохгүй гэдгийг өөртөө хэдэн зуу... биш ээ, мянган удаа сануулсан ч эцэст нь би түүнээс ямар нэгэн содон мэдрэмж авдаг болчихож. /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй...