Gone

170 28 135
                                    

Түрүүлж сэтгэлээ илчилсэн нь түрүүлж хаягддаг гэдэг бол алдаатай ойлголт. Тэр надад сэтгэлээ илчилсэн ч, би хаягдсан нэгэн нь байсан.

Хоёр биенээ болгох гэж хэчнээн хичээлээ ч нөгөө хүн нь зүтгэл гаргахгүй бол харилцаа дуусчихдаг юм билээ. Хөдлөхгүй байгаа машиныг араас нь түрэх гэж оролдох, мөлхөөд ч болсон явж байгаа машиныг араас нь түлхээд алхана гэдэг шал өөр ойлголт шүү дээ?

Flashback

"7-р ангийн Ким Шиён, 12-р ангийн Пак Жинёнтой үерхдэг гэсэн."

"Хөөх, бяцхан биеэ үнэлэгч байх нь?"

"Яаж уургалсан болоод Пак Жинён?"

Ариун цэврийн өрөөнд нус нулимстайгаа хутгалдан суух би ээжийг явахыг нь хүлээх зуур дээд ангийнхны яриаг санаандгүй сонсчихсон нь энэ.

Өөрөөсөө ах хүнтэй үерхэх тэгтлээ болохгүй зүйл юм уу? Би зүгээр л сайн болчихсон нь буруу хэрэг үү? Төрсөн ээж минь хүртэл намайг ойлгохгүй байхад өөр хэн л ойлгох билээ дээ?

"Убба утсаа ав л даа..."

Жинёны дугаар луу хэдэн удаа залгаснаа ч мартлаа. Тэр өглөөнөөс хойш сургууль дээр харагдаагүй. Гэхдээ намайг залгавал шөнө дунд ч байсан гурав дуудуулаад л авдаг хүн одоо болсон хойно сураг ажиггүй байгаа нь хачин байна.

"7-3 ангийн Ким Шиёны тухай сонссон уу?"

"Яасан юм?"

"Ангийн багш, ээж хоёр нь коридорт зогсоож байгаад загнасан юм байх."

"Юу гэж?"

"Ойлгомжтой биш гэж үү? Өөрөөсөө таван насаар ах залуутай үерхээд л, тэрнээсээ болоод гэх үү энэ улирал дүн нь буурч сургуулийн нэгдүгээр байраа алдсан гэсэн."

Галзуурах нь ээ.

"Пак Жинён сонбэ чинь манай сургуулийн алдартай залуусын нэг биз дээ? Яаж явахаараа тэрэн шиг хөөрхөн ч биш, гоё биетэй ч биш, тэгээд нас нь ч гэсэн тийм жаахан охинтой үерхчихдэг байна аа?"

"Би лав Наён эгчийг л тэрэнтэй тохирно гэж боддог."

Ээжийн ачаар би ч сургуулийн халуухан сэдэв болчихсон бололтой? Хоёр цагийн туршид орж ирсэн хүмүүсийн 80 орчим хувь нь бидний үерхэл, тодруулбал миний тухай ярьж байна.

"Сургуулийн арын талбайд хүрээд ир."
From: Найз залуу

Түүний зурвасыг харсан даруй хөлбөмбөгийн талбай руу гүйлээ. Ээж, багш нар, хүүхдүүдээс нуугдахын тулд аваарын шатаар явж, удаан хөлөө нугалаад суучихсандаа тэр үү замдаа хоёр ч удаа бүдрээд уначихаж дөнгөв.

Present of Sky || MglWhere stories live. Discover now