Only one hug

173 30 109
                                    

Тоглолт ч дуусч, ойн баярын арга хэмжээнүүд ч тэр өндөрлөсөн болохоор энгийн амьдрал минь эргэн ирсэн. Ачаалал ихтэй, ядарч байсан болохоор тоглолт дуусахыг хүлээж байсан хэдий ч, одоо бол буцаад гурав хоногийн өмнөх рүү очмоор байна. Учир нь өчигдөр ч, өнөөдөр ч тэр би Им багштай таараагүй. Өдрийн хоолны цагаар Им багш ангийнхантайгаа хооллодог бол, хичээлийн завсарлагаан, өөр бусад үеэр би түүнийг хайж очсон ч олж чадаагүй.

"Шиён?"

Ангийн дарга түрүүнээс хойш ярьж байсан зүйлээ миний нэрийг дуудан тасалдуулсанд бусад сурагчдын анхаарал над дээр тусах нь тэр.

Хамгийн таагүй нөхцөл байдал. Бүх хүмүүсийн анхаарлын төвд орох.

"Яасан?"

"Чи үнэхээр ангийнханд давтлага өгч болохгүй гэж үү? Хүүхдүүд чамд хөлс төлөх нь ойлгомжтой."

"Үгүй ээ."

"Ээж чинь мөнгөнд дуртай биз дээ? Тэр мөнгөний төлөө чамтай уулзах ч завгүй ажилладаг гэж сонссон. Ээжийхээ төлөө ч болсон, ердөө хоёр удаа, наймхан хүүхэд. Бид чамд нийлээд-"

"Наад мөнгөөрөө тархи худалдаад авчих."

Чихэвчээ зүүн ширээгээ дэрлэхтэй зэрэгцэн тэд ам амандаа ямар нэг зүйл ярьж эхлэв. Бодвол намайг л муулж байгаа биз.

Хэзээний, бүр анхнаасаа миний амьдрал ийм байсан. Үгүй ээ, цэцэглэж байсан намайг ээж сүйрүүлчихсэн гэх нь зөв бололтой.

Flashback

12 насны төрсөн өдөр.

Дахиад л ээж ирээгүй. Хичээлээ хийж дуусчихаад түүнийг шөнө дунд хүртэл хүлээсэн ч тэр ирээгүй. Ажилтай байгаа байх. Завгүй байгаа байх.

Хар дарж зүүдлээд, хүйтэн хөлс цутгуулан сэрэхдээ би гэртээ ганцаараа байгаа гэдгээ ойлгосон юм. Аль хэдийнэ долоо хоног өнгөрчихжээ? Ээж гэртээ ирснээс хойш...

Би эргээд унтаж чадалгүй өглөөг угтсан. Хичээлдээ явах гээд ариун цэврийн өрөөнд зогсож байтал ээж орж ирээд намайг байхгүй гэж бодсон бололтой хэн нэгэн хүнтэй утсаар ярин маргалдах аж.

"Хүссэнээрээ бол! Шиён чамайг таних ч үгүй!"

"-Чам шиг новшийн хүүхдийг төрүүлж өөртөө гай удах ёсгүй байж."

"-Чиний энэ хараал идсэн охин чинь өдрөөс өдөрт хүйтэн цэвдэг нэгэн болж байгаа. Удахгүй чамтай адилхан мангас болох байлгүй.

Present of Sky || MglWhere stories live. Discover now