Тоглолтын өдөр. Хэдэн сарын турш тэгтлээ бэлдсэн зүйлсээ 4000 орчим хүнд хүргэх хэрэгтэй. 3 дараалсан тоглолт. Нэг удаад 5 дуу, нийтдээ 15 удаа дуулна. Тоглолт бүрийн төгсгөлд багш сурагчдын хамтарсан дуун дээр Жэбум багштай хамт хоршил хэсэг байгаа. Үнэндээ тэр үзүүлбэрийг л хүлээж байна.
"Багш аа?"
"Найз залуу гэж дууд."
Бурхан минь гэж. Жинён байсан болохоор л тэгж хэлсэн гэдгийг нь мэдэх ч одоо хүртэл догдлоод байх юм.
"Шиён минь дээ, Шиён минь."
"Сайн байна уу, багш аа."
"Хэзээ цэргийн дүрэмт өмсөж сурна даа, манай Шиён."
Багш хувцсыг минь засч өгөн инээмсэглэнэ. Ингэж хөөрхөн инээгээд байж болохгүй юм сан.
"Та эрт ирж ээ?"
"Эхний хагасд цэргийн дуу байгаа биз дээ? Чамайг хувцсаа эвгүй өмсчих байх гэж санаа зовоод эрт хүрээд ирлээ."
Та намайг байнга догдлуулаад байж болохгүй шүү дээ?
"Баярлалаа."
"Утсаа өгч бай."
"Яах гэж?"
"Өгч бай гээд байхад."
Багшид утсаа гаргаж өгтөл тэр хажууд минь зогсон, гараас минь хөтөлсөн чигтээ зураг авчих нь тэр.
"Багш аа?"
"Дахиад өнөө залуу чамайг хоргоогоод байвал над руу залгаарай. Итгэхгүй бол энэ зургийг үзүүлчих за юу?"
Үнэхээр надад сайн юм уу? Эсвэл угаас ийм эелдэг хүн юм уу?
"Багш аа?"
"Юу?"
"Юу ч биш дээ."
"За тоглолтын үеэр уулзацгаая."
Би баруун жигүүр, багш зүүн жигүүрт хувцсаа солино. Тэгэхээр тайзан дээр л уулзах нь дээ.
-
Миний хамгийн дургүй үе. Ямар нэг том арга хэмжээ болвол сүүлийн тоглолтын төгсгөлд нь бүгд тайзан дээр зургаа авахуулдаг. Үзэгчид гараад дуусахад тоглолтод оролцсон хүүхдүүдийн гэр бүл гадуур хувцсыг нь бариад, цэцэг өгчихөөд хамт явах гээд хүлээж байдаг. Үргэлж.
Миний санаж байгаагаар анхны минь тайз таван настайд минь байсан. Жүжигт оролцох болохоор нүүр хувиргалтаа багшаар хийлгэж, айлын хүүхдийн ээжийг царайчлан үсээ боолгуулж байж билээ. Тэр жүжгээрээ байр эзлэн, шагналаа авчихаад зогсож байхдаа ээжийг ирэхийг харуулдан хүлээсэн. Гэхдээ тэр ирээгүй. Шагналаа чирээд гэртээ ороход минь хүйтэн гэр, хоолгүй хөргөгч л намайг угтаж байсан сан.
YOU ARE READING
Present of Sky || Mgl
RomanceЯагаад ч юм тэр өдөр түүний хоолойг сонсоод би зүгээр л автчихсан. Багшдаа дурлаж болохгүй гэдгийг өөртөө хэдэн зуу... биш ээ, мянган удаа сануулсан ч эцэст нь би түүнээс ямар нэгэн содон мэдрэмж авдаг болчихож. /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй...